Дэд хууль 26 - Ариун Библи 2013(AB2013)

Ургацын дээж ба аравны нэг

1ЭЗЭН Бурханыхаа чамд өв болгон өгч буй газар нутагт орж, түүнийг эзэгнэн тэнд амьдран суухдаа,

2ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан газрын бүх ургацынхаа дээжээс авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН нэрээ байлгахаар сонгож авсан тэр газарт аваачиж, өргөөгүй. Би ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсон дагаж, надад Таны тушаасан бүгдийг ёсоор биелүүлсэн.

15Таны ариун оршихуй болох тэнгэрээс Та доош харж, Өөрийн ард түмэн Израилийг ерөөгөөч. Мөн бидний эцэг өвгөдөд тангарагласан ёсоороо бидэнд өгсөн тэр газар буюу сүү зөгийн бал бялхсан газрыг ерөөгөөч!” гээрэй.

Уриалгын товчоон

16ЭЗЭН Бурхан чинь энэ зарлиг, шийдвэрүүдийг дагаж мөрдүүлэхээр өнөөдөр чамд тушааж байгаа тул чи эдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ сахин хийгтүн.

17Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурханаа гээд, мөн Түүний замаар явж, Түүний зарлиг, тушаал, шийдвэрүүдийг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа.

18ЭЗЭН ч бас чамд амласан ёсоороо өнөөдөр чамайг Өөрийнхөө эрхэм нандин ард түмэн хэмээн зарлаж, Өөрийнхөө бүх тушаалыг сахиулна гэдгийг тунхагласан. бөгөөд Түүний амласан ёсоор чи ЭЗЭН Бурханы ариун ард түмэн болох болно гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help