Дэд хууль 19 - Ариун Библи 2013(AB2013)

Хоргодох хотуудын хууль(Тоо 35:9–34; Иош 20:1–9)

1ЭЗЭН Бурхан чинь эдгээр үндэстнийг устгаад, ЭЗЭН Бурхан чинь газар нутгийг нь чамд өгөхөд чи тэднийг байлдан эзлээд, тэдний хот, орон байруудад нь амьдран суухдаа

2ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй нутаг дунд өөрсдөдөө гурван хотыг тусгаарла.

3Чи өөртөө замууд засаж, ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшил болгон өгч буй нутаг дэвсгэрийг гурван хэсэгт хуваа. Тэгснээр алуурчин хүн тийшээ зугтан очиг.

4Тийшээ зугтан очиж амь мултарч болох алуурчны хэрэг ийм байх юм. Тэр хөршөө урьдын өс хонзонгоор биш, санамсаргүйгээр алсан тохиолдолд

5(тухайлбал хүн хөрштэйгөө хамт мод огтлохоор ойд очиж, мод унагахаар гартаа барьсан сүхээр цавчтал сүхний толгой нь ишнээсээ мулт үсрээд, хөршийг нь цохиж, өнөөх хүн үхвэл) тэрээр тэдгээр хотын аль нэгэнд зугтан очиж, амь мултарч болно.

6Хөршөө урьд өмнийн өс хонзонгоор алаагүй түүнийг алах нь зохисгүй атал цусан өшөө авагчийн уур хилэн нь буцалж, алуурчныг мөрдөн хөөгөөд зам нь урт тул түүнийг гүйцэж очоод алах вий.

7Тиймээс би чамд “Өөртөө гурван хотыг тусгаарлан ав” гэж тушааж байна.

8Хэрэв чиний ЭЗЭН Бурхан эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чиний нутгийн хилийг тэлж, эцэг өвгөдөд чинь өгөхөөр амласан бүх газрыг чамд өгвөл

9мөн чи Бурхан ЭЗЭНээ хайрлан, ямагт Түүний замаар явахын тулд өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ бүх тушаалыг даган биелүүлбэл энэ гурваас гадна өөр гурван хотыг нэмж ав.

10Энэ нь ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг урсгахгүй бөгөөд өөртөө цусны бурууг үүрэхгүйн тулд юм.

11Харин хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран босож амийг нь цохин хөнөөснөөр нөгөө хүн нь үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол

12тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг алуулах ёстой.

13Сайн сайхан явахын тулд чи түүнийг бүү өрөвдөн хар. Харин гэмгүй цус урсахыг Израилиас зайлуул.

Эзэмшлийн хил хязгаар

14ЭЗЭН Бурханы чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвөг дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө.Гэрчийн тухай хууль

15Ямар нэг хилэнц эсвэл нүгэл үйлдсэн хүний эсрэг ганцхан гэрчийг босгож болохгүй. Харин хоёр юмуу гурван гэрчийн амаар тэр хэргийг тогтоох ёстой.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help