1Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчилсны эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа
—
2ЭЗЭН ингэж айлдаж байна. «ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотод хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас!
3Тэд сонсоод, үйлсийнх нь муугаас болж тэдэнд үйлдэхээр Миний төлөвлөж байгаа гай гамшгаас Намайг харамсуулахаар хүн бүр муу замаасаа эргэж магадгүй» хэмээв.
4Чи тэдэнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өмнө тогтоосон хуульд минь алхах тухайд та нар Намайг сонсохгүй,
5Миний дахин дахин та нарт илгээсэн зарц нар, эш үзүүлэгчдийн минь үгсийг сонсохгүй бол
6Би энэ өргөөг Шило шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно”» гэж хэл гэв.
19Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодолоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.
20Түүнчлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан агаад тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв.
21Иехоиаким хаан болон хүчирхэг бүх эрс, бүх түшмэл нь эдгээр үгсийг сонсоод, хаан түүнийг алахаар эрэлхийлэв. Харин Уриа сонсоод, айн зугтаж Египет уруу явжээ.
22Тэгэхэд Иехоиаким хаан Египет уруу Ахборын хүү Елнатаныг хүмүүсийн хамт илгээв.
23Тэд Уриаг Египетээс авчирч, түүнийг Иехоиаким хаанд аваачсан бөгөөд тэрээр түүнийг илдээр алж, цогцсыг нь энгийн ардуудын оршуулах газарт хаяжээ.
24Харин Шафаны хүү Ахикамын гар Иеремиатай хамт байсан учраас тэрээр алуулахаар хүмүүсийн гарт өгөгдсөнгүй.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
