Дуулал 35 - Ариун Библи 2013(AB2013)

Дайснаас ангижрахын төлөөДавидын дуулал.

1Надтай тэмцэлдэгчидтэй тэмцэлдээч, ЭЗЭН!

Надтай тулалдагчидтай тулалдаач!

2Халхавч, бамбайгаа барин

Надад туслахаар босооч!

3Намайг мөрдөгчдийн эсрэг

Жад, сүхээ сугалж

“Би чиний аврал!” хэмээн

Сэтгэлд минь хэлээч!

4Амийг минь хайгчдыг

Шившиг болгож, ичгүүрт унагаан

Миний эсрэг бузар мууг сэдэгчдийг

Буцааж, самууруулаач!

5Тэднийг салхинд хийсэх будааны хальс мэт болгож

ЭЗЭНий тэнгэрэлчээр туулгаач!

6Замыг нь харанхуй, халтиргаатай болгож

ЭЗЭНий тэнгэрэлчээр тэднийг хөөлгөөч!

7Учир нь шалтгаангүйгээр

Тэд нууцаар надад тор тавьсан,

Шалтгаангүйгээр

Тэд сэтгэлд минь нүх ухсан.

8Мэдээгүй байхад нь

Сүйрлийг түүнд ирүүлж,

Нууцаар тавьсан тор нь

Өөрийг нь бариг.

Сүйрэлд түүнийг унагаагаач!

9Сэтгэл минь ЭЗЭНд баярлаж,

Авралд нь баясна

10Бүх яс минь “ЭЗЭН, хэн Тан шиг вэ?

Хүчтэнээс зүдэрснийг,

Дээрэмчдээс нь зүдэрсэн хийгээд ядууг

Та аварна” хэмээмой.

11Хэрцгий гэрч нар босон

Эс мэдэх зүйлийг надаас байцаана.

12Тусыг минь усаар тэд хариулан

Сэтгэл минь ганцаардана.

13Тэднийг өвчтэй байхад

Харин би тааран хувцас өмссөн

Сэтгэлээ би мацгаар дордуулсан.

Залбирал минь өвөрт минь буцаж ирэв.

14Би найздаа, ах дүүдээ юм шиг

Тэдэнд үйлдсэн

Би эхийнхээ хойноос гашууддаг шиг

Гашуудан бөхийсөн.

15Харин намайг бүдэрсэнд

Тэд баярлан цуглав

Миний мэддэггүй байсан довтлогчид

Миний эсрэг цуглав.

Зогсоо зайгүй намайг гүжирдэв

16Найран дээрх сүсэг бишрэлгүй тохуурхагчид мэт

Над уруу тэд шүдээ хавирав

17Эзэн, Та хэдий болтол харж суух вэ?

Амийг минь тэдний сүйтгэлээс,

Намайг арслангуудаас авраач!

18Танд би их чуулганд талархал өргөнө.

Таныг олон ард түмний дунд магтах болно.

19Үндэсгүйгээр намайг дайсагнагчдыг

Надаас болж бүү баясга.

Шалтгаангүйгээр намайг үзэн ядагчдын

Нүдийг ч бүү ирмүүл.

20Учир нь тэд амар амгаланг ярьдаггүй,

Нутгийн аниргүй оршигчдын эсрэг

Хуурмаг үгсийг зохиодог.

21Амаа тэд над уруу томоор нээцгээн

“Аа-хаа, нүд маань үзлээ” гэцгээнэ.

22ЭЗЭН, Та үүнийг харсан.

Бүү дуугүй байгаач!

Эзэн, надаас бүү хол байгаач!

23Бурхан минь, миний Эзэн,

Өөрийгөө сэрээж, намайг хамгаалахаар,

Миний хэргийн төлөө босооч!

24Бурхан ЭЗЭН минь, зөвт байдлынхаа дагуу намайг шүүн,

Надаас болж тэднийг бүү баясгаач!

25Тэднийг “Аа-хаа, ингэхийг л бид хүссэн юм!” гэж

Зүрхэнд нь бүү хэлүүлээч.

“Бид түүнийг залгисан!” гэж

Тэднээр бүү хэлүүлээч.

26Хохиролд минь баясагч бүгдийг

Ичгүүрт унаган дорд болгооч.

Өөрсдийгөө миний дээгүүр дөвийлгөгчдийг

Ичгүүр, гутамшигт оруулаач!

27Зөвтөлд минь баярлагчид

Баясан хашхирч, баярлан хөөрөг.

Тэднээр “Зарцынхаа сайн сайханд баярладаг

ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж

Үргэлж хэлүүлээч.

28Таны зөв шударгыг,

Таны магтаалыг

Хэл минь өдөржин тунхагланам.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help