1Есүс тэгээд диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв. аа! “Бурхан Эзэндээ чи мөргөж, зөвхөн Түүнд үйлчил”
гэсэн юм.
17Тэр цагаас эхлэн Есүс
—Гэмшицгээ! Тэнгэрийн хаанчлал айсуйМт 3:2 гэж тунхаглаж эхлэв.
Есүсийн анхны шавь нар(Мк 1:16–20; Лк 5:1–11)18Тэрээр Галил нуурын эргээр явж байхдаа, нуурт тор шидэж буй ах дүү хоёрыг харжээ. Нэг нь Петр гэгддэг Симон, нөгөө нь түүний дүү Андрей байв. Тэд загасчид аж.
19Есүс тэдэнд
—Намайг дага, Би та нарыг хүмүүсийн загасчид болгоно гэв.
20Тэд тэр даруй тороо орхиж, Түүнийг дагалаа.
21Тэр тэндээсээ цааш явж Зебедеен хүү Иаков, түүний дүү Иохан гэдэг бас нэгэн ах дүү хоёрыг завин дотроо эцэг Зебедеенхээ хамт тороо сэлбэж байгааг хараад дуудав.
22Тэд тэр даруй эцгээ завьтайгаа орхиж, Түүнийг дагалаа.
Есүс үй олныг эдгээв(Лк 6:17–19)23Есүс Галил даяар явахдаа синагогуудад нь зааж, хаанчлалын сайнмэдээг тунхаглаж, ард олны доторх алив төрлийн өвчин эмгэгийг эдгээж байлаа.Мт 9:35; Мк 1:39
24Түүний тухай зар Сири даяар тархсанд, зовж шаналсан, чөтгөр шүглэсэн, гараг саа, саа өвчтэй бүхнийг хүмүүс Түүн дээр авчирч, Есүс тэднийг эдгээжээ.
25Галил, Декаполь, Иерусалим, Иудей түүнчлэн Иорданы тэртээгээс үй олноороо Түүнийг дагалаа.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
