1Дараа нь тэр намайг өргөөний үүдэнд буцааж авчрав. Харагтун, өргөөний босгоны доороос зүүн зүг тийш ус урсан гарчээ. Учир нь өргөө зүүн тийш харжээ. Ус нь доороос, өргөөний баруун гар талаас, тахилын ширээний өмнө зүгээс урсаж байв.Газрын шинэ хил хязгаар
13Эзэн БУРХАН ингэж айлдав.
—Та нар Израилийн арван хоёр овгийн дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.
14Та нар үүнийг өв болгон нэгбүрийг нөгөөтэй нь тэнцүү хуваах ёстой. Учир нь үүнийг эцэг өвгөдөд чинь өгөхөөр Би тангарагласан бөгөөд энэ газар та нарт өв болон очих ёстой.
15Энэ газрын хил нь энэ байх болой. Хойд талд, Их тэнгисээс Хетлоны хоолойн замаар Зедад хүртэл,
16Дамаскийн хил ба Хаматын хилийн хооронд буй Хамат, Берота, Сибраим, Хаураны хилийн дагуу байх Хазерхаттикон юм.
17Хил нь тэнгисээс Дамаскийн хил дэх Хазар-енонд хүртэл үргэлжилж, хойд талд хойшоо Хаматын хил хүрэх ёстой. Энэ нь хойд тал билээ.
18Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын тэнгис, Тамар хүртэл та нар хэмжих ёстой. Энэ нь зүүн тал.
19Өмнөд талд урагшаа Тамараас Мерибат-кадешийн усыг хүртэл үргэлжлэн Египетийн горхи ба Их тэнгист хүрэх ёстой. Энэ нь урагшаа өмнөд тал.
20Баруун талд Их Тэнгис байх бөгөөд өмнөд хилээс Лебо-хаматын хоолойн эгц харалдаа хүрэх ёстой. Энэ нь баруун тал.
21Ийнхүү та нар Израилийн овгуудын дагуу энэ газрыг өөрсдийнхөө дунд хуваагтун.
22Та нар үүнийг өөрсдөдөө мөн та нарын дотор хөвгүүдийг төрүүлэн дотор чинь суугч ирмэл хүмүүст өв болгон шавга орхин хуваах ёстой. Тэд та нарын хувьд Израилийн хөвгүүдийн дундах уугуул төрөгсөд адил байх ёстой. Израилийн овгуудын дунд та нартай хамт тэдэнд шавгаар энэ нь ногдох болно.
23Ирмэл хүний амьдарч буй овог дотор, та нар түүнд өвийг нь өгөх ёстой гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.