1Саул өөрийн хөвгүүн Ионатан хийгээд бүх зарцынхаа өмнө Давидыг алах тухайгаа ярив. Гэвч Саулын хөвгүүн Ионатан Давидад их хайртай байжээ.
2Тиймд Ионатан, Давидад
—Миний эцэг Саул чамайг алахаар санаархаж байна. Маргааш өглөө болгоомжтой байж, далд газар нуугдахыг гуйж байна.
3Би гадагш гарч, чиний нуугдан байгаа талбайд эцгийнхээ дэргэд зогсон чиний тухай эцэгтэйгээ ярина. Хэрвээ би ямар нэг юм мэдэх бол чамд дуулгая гэжээ.
4Дараа нь Ионатан, эцэг Саулдаа Давидыг сайшаан ярьж
—Тэр таны эсрэг нүгэл үйлдээгүй бус уу. Мөн түүний үйлдсэн зүйлс нь танд маш их ашиг авчирсан тул хаантан та боол Давидынхаа эсрэг нүгэл бүү үйлдэг.
5Учир нь тэрээр амиа үл хайрлан филист хүнийг цохиж устгасан. Ийнхүү ЭЗЭН бүх Израильд агуу их авралыг хайрлав. Та үүнийг үзээд баяссан билээ. Гэтэл одоо та яагаад ямар ч шалтгаангүйгээр Давидыг алж, гэмгүй хүний цусыг урсган түүний эсрэг нүгэл үйлдэх гэж байгаа юм бэ? гэв.
6Ионатаны хэлэхийг Саул сонсоод, тангараглан
—ЭЗЭН амьд! Тэр бүү алагдаг гэж хэлэв.
7Тэгээд Ионатан Давидыг дуудан эдгээр бүх үгийг түүнд дуулгав. Ионатан Давидыг Саул уруу дагуулан очсонд, Давид урьдын адил Саулд үйлчлэв.
Михал Давидыг зугтахад нь туслав8Дайн дахин эхлэхэд Давид явж филистчүүдтэй тулалдан тэднийг цохиж үй олноор хядсанд тэд Давидаас зугтав.
9Саул өөрийн гэрт гартаа жад барин сууж, Давид Саулын дэргэд өөрийн гараар босоо ятга тоглож байтал ЭЗЭНээс ирсэн муу сүнс Саулыг дайрав.
10Саул жадаар Давидыг хананд хадах гэтэл Давид Саулаас бултсанд Саулын жад хананд зоогдов. Давид тэр шөнөдөө оргон зайлав.
11Дараа нь Саул Давидын гэр уруу элч нарыг илгээн түүнийг мануулж, өглөө болохоор түүнийг алах гэв. Гэтэл Давидын эхнэр Михал Давидад
—Өнөө шөнө чи амиа аврахгүй бол маргааш алуулна гэжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
