1Ремалиагийн хүү Пекагийн арван долдугаар онд Иудагийн хаан Иотамын хүү Ахаз хаан болов.
2Ахаз хаан болох үедээ хорин настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилжээ. Тэрээр Бурхан ЭЗЭНий мэлмийд зөв зүйтэйг үйлдсэнгүй, өвөг эцэг Давид шигээ байсангүй.
3Харин тэрээр Израилийн хаадын замаар замнасан төдийгүй, Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузар заншлыг дуурайж хүүгээ гал дундуур явуулсан ажээ. Резин, Елатыг Арамд буцаасан бөгөөд иудейчүүдийг бүгдийг нь Елатаас гаргасан билээ. Арамчууд Елатад ирж, энэ өдрийг хүртэл тэнд амьдарсан юм.
7Ингээд Ахаз, Ассирийн хаан Тиглат-пилесерт элч нар илгээн
—Би таны зарц бөгөөд таны хүү билээ. Ирж, миний эсрэг босож буй Арамын хаан болон Израилийн хааны гараас намайг аварч өгөөч гэж уламжлуулав.
8ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний эрдэнэсийн сангуудаас олдсон мөнгө ба алтыг Ахаз авч, Ассирийн хаанд бэлэг илгээв.
9Ассирийн хаан түүнийг сонссон бөгөөд Ассирийн хаан Дамаскийн эсрэг хөдөлж, түүнийг эзлээд, Резинийг алж мөн хүмүүсийг нь Кир уруу цөлжээ.
10Ахаз хаан Ассирийн хаан Тиглат-пилесерт бараалхахаар Дамаск уруу явж, Дамаск дахь тахилын ширээг харав. Ахаз хаан уг тахилын ширээний дүрслэл зураг болон хэв загварыг хийцийнх нь дагуу тахилч Уриад илгээв.
11Ингээд Ахаз хааны Дамаскаас илгээсэн бүхний дагуу тахилч Уриа уг тахилын ширээг бүтээв. Тахилч Уриа үүнийг Ахаз хааныг Дамаскаас буцаж ирэхээс өмнө хийв.
12Хаан, Дамаскаас буцаж ирээд, тахилын ширээг харжээ. Тэгээд хаан тахилын ширээнд ойртон очоод, дээр нь тахив.
13Тэрээр тахилын ширээн дээр өөрийн шатаалт тахил ба өөрийн идээн өргөлийг тахиж, өөрийн ундаан өргөлийг цутгаж, өөрийн эвийн тахилуудын цусыг түүнд цацав.
14ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд талаас, тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.
19Ахазын үйлдсэн бусад үйл хэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу?
20Ингээд Ахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсон, Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт тавигдаж, түүний хүү Хезекиа оронд нь хаанчлав.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.