1Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тавны өдөр Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв.
2Тэр цөлд Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн Мосе Аарон нарын эсрэг гонгинолдов.
3Израилийн хөвгүүд тэдэнд
—Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байхдаа ЭЗЭНий мутарт алагдсан бол дээр байж. Та нар чуулганыг бүхэлд нь өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөлд авчирлаа гэв.
4ЭЗЭН, Мосед
—Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно. гэж нэрлэжээ. Тэр нь цоорын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай өрмөнцөр мэт байв.Тоо 11:7–8
32Мосе
—ЭЗЭН ингэж тушаасан. “Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египет нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм” гэв.
33Мосе, Ааронд
—Ваар авч, дотор нь нэг омер манна хий. Үүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв.Евр 9:4
34ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Аарон үүнийг Гэрчлэлийн өмнө тавьж хадгалав.
35Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.Иош 5:12
36Нэг омер нь ефагийн аравны нэг юм.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
