Дуулал 7 - Ариун Библи 2013(AB2013)

Тусламж эрсэн гуйлтБениамин хүн Кушийн талаар ЭЗЭНд дуулсан Давидын шигаион.

1Бурхан ЭЗЭН минь,

Таны дотор би хоргодсон билээ.

Намайг мөшгөж буй бүгдээс

Намайг авран чөлөөлөөч.

2Эс тэгвээс арслан мэт

Тэд намайг тасчиж,

Аврах хүнгүйд тэд намайг чирнэ.

3Бурхан ЭЗЭН минь, хэрэв би үүнийг хийсэн бол,

Хэрэв гарт минь гэм нүгэл байгаа бол,

4Анддаа хорон муу хариу барьж,

Өстнөө шалтаггүйгээр цөлмөсөн бол

5Дайсан минь намайг мөшгөн бариг.

Амийг минь тэрээр газарт гишгэлэн

Алдрыг минь тоос шороонд унагааг. Села

6ЭЗЭН, ууран дотроо босооч.

Өстнүүдийн минь хилэнгийн эсрэг

Өөрийгөө Та өргөөч.

Та шийтгэлийг товлосон билээ.

7Үндэстэн хотол түмнээр

Өөрийгөө Та хүрээлүүлж,

Тэдний дээгүүр өндөртөө буцаж залраач.

8ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг.

Миний доторх гэмгүй шударга, үнэнч байдлын минь дагуу,

ЭЗЭН, намайг зөвтгөөч.

9Гэм буруутны хорон мууг төгсгөж,

Харин зөвт хүнийг бат тогтоогооч.

Зөв шударга Бурхан

Зүрх ба оюун бодлыг шалгадаг.

10Миний бамбай болсон Бурхан

Зөв шударга зүрхтнийг авардаг.

11Бурхан шударга шүүгч бөгөөд

Өдөр бүр хилэгнэдэг Бурхан.

12Хэрвээ хүн гэмшихгүй бол

Тэрээр илдээ ирлэх болно.

Тэрээр нумаа хөвчлөөд, бэлэн болгожээ.

13Тэрээр бас Өөртөө үхлийн зэвсгүүдийг бэлтгэжээ

Тэрээр сумаа галт сум болгомуй.

14Тэд ёс бусыг хэрхэн олж,

Хорон мууг тээж,

Худал хуурмагийг төрүүлдгийг харагтун,

15Тэд нүх малтан хөндийлөөд,

Тэр нүхэндээ унасан юм.

16Хорон муу төлөвлөгөө нь

Өөрийнх нь толгой дээр эргэн ирж,

Хүчирхийлэл нь өөрийнх нь зулай дээр бууна.

17Би ЭЗЭНд зөв шударгынх нь дагуу талархаж,

Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд

магтаалыг дуулна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help