1Самуел 30 - Ариун Библи 2013(AB2013)

Зиклагийг сүйрүүлсэнд Давид өсөрхөв

1Давид ба түүний хүмүүсийг гурав хоногийн дараа Зиклагт буцаж ирэхэд амалекчууд Негев хийгээд Зиклаг уруу довтлон тонож, Зиклагийг цохиж галдан шатаасан байжээ.

2Тэд эмэгтэйчүүд ба тэнд байсан бүхнийг, жижиг ч бай, том ч бай бүх хүний нэгийг нь ч алалгүйгээр олзлон авч, өөрийн нутаг уруугаа явсан байлаа.

3Давид хүмүүстэйгээ хотод орж ирэв. Хотыг галдан шатааж эхнэр хүүхдүүд, охидыг нь олзлоод явсныг тэд үзэв.

4Тэгэхэд Давид болон түүнтэй хамт байсан хүмүүс дуугаа өндөрсгөн уйлах ч тэнхээгүй болтлоо цурхиран уйлав.

5Давидын хоёр эхнэр болох иезреел эмэгтэй Ахиноам мөн Набалын эхнэр байсан кармел эмэгтэй Абигаил нарыг ч олзлон явсан байв.

—Энэ Давидын олз гэж өгүүлэлдэв.

21Давидыг дагаж чадахгүй болтлоо туйлдаад Бесор горхины дэргэд үлдсэн хоёр зуун хүн дээр эргэн хүрч ирэхэд тэд Давидыг болон түүний хүмүүсийг угтахаар гарч ирэв. Давид тэдгээр хүмүүст ойртон очиж, тэдэнтэй мэндчилэв.

22Тэр үед Давидтай хамт явсан хүмүүсийн дотроос атгаг санаатай, үл бүтэх хүмүүс ам амандаа

—Тэд бидэнтэй хамт яваагүй учир зөвхөн өөрсдийнхөө эхнэр хүүхдийг л авч яваг. Бид эргүүлж авсан олзноосоо тэдэнтэй хуваалцахгүй гэж хэлжээ.

23Тэгэхэд Давид

—Ах дүү нар минь, биднийг хамгаалж, бидний эсрэг ирсэн дээрэмчдийн бүлгийг бидний гарт тушаасан ЭЗЭНий бидэнд өгсөн юмсыг ингэж болохгүй.

24Ийм хэргийн тухайд та нарын хэлэхийг хэн сонсох вэ? Тулалдаанд явсан хүмүүсийн хувь нь ачаа барааны дэргэд байсан хүмүүсийн хувьтай адилхан. Тэд адилхан хуваах ёстой гэж хэлэв.

25Тэр өдрөөс хойш Давид үүнийг израильчуудад зарлиг тогтоол ба шийдвэр болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.

26Давид Зиклагт ирээд, өөрийн найз нөхөд болох Иудагийн ахмадуудад олзны юмсаас илгээн

—Харагтун, энэ бол ЭЗЭНий дайснуудаас авсан олзноос та нарт бэлэг болгох юмс билээ.

27Эдгээр нь Бетел, Негевийн Рамот болон Иаттирт байсан хүмүүст,

28мөн Ароер, Сифмот болон Ештемоад байсан хүмүүст,

29мөн Ракал, иерахмеелчүүдийн хотууд болон кенчүүдийн хотуудад байсан хүмүүст,

30мөн Хорма, Бор-ашан болон Атахад байсан хүмүүст,

31мөн Хебронд байсан хүмүүст мөн Давид ба түүний хүмүүсийн явж дассан бүх газрын хүмүүст зориулагдсан билээ гэж хэлүүлэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help