1Агрийп тэгтэл Паулд
—Өөрийнхөө төлөө ярихыг чинь зөвшөөрч байна гэхэд Паул гараа өргөөд өөрийгөө өмгөөлөн
—
2Намайг иудейчүүдийн буруутгаад байгаа бүхэнд Агрийп хаан таны өмнө өнөөдөр өмгөөлөх гэж байгаадаа өөрийгөө би ерөөлтэй хэмээн тооцож байна.
3Ялангуяа, та иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье.
4Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд анхнаасаа өнгөрүүлсэн миний амьдралыг бага наснаас минь авахуулан иудейчүүд цөм мэднэ.
5Тэд намайг анхнаас нь мэддэг болохоор хэрэв хүсвэл намайг манай шашны хамгийн чанд бүлэглэлийн фарисай ёсоор амьдарч байсныг гэрчилж чадах билээ. олж харсны чинь төдийгүй мөн хожим чамд үзүүлэх зүйлсийн минь үйлчлэгч ба гэрчээр томилохын тулд Би чамд үзэгдлээ.
17Чамайг Би энэ ард түмэн, харийнхнаас чөлөөлөн аваад, тэдэнд илгээж байгаа нь
18тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.
Паул сайнмэдээ тарааснаа ярив19Агрийп хаантан, тиймээс би тэнгэрлэг үзэгдэлд дуулгаваргүй байж болсонгүй.
20Харин эхлээд Дамаск болон Иерусалимд, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харийнханд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан өөд эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” гэж тунхаглаж байлаа.Агрийпт итгэлийг уриалав
24Паулыг өөрийгөө өмгөөлөн ийнхүү ярьж байтал Фест чанга дуугаар
—Паул, чи солиорчээ. Их эрдэм ном чинь чамайг галзуу болгожээ гэхэд
25Паул
—Эрхэмсэг Фест ээ, би солиороогүй. Харин эрүүл ухаан, үнэн үгийг тунхаглаж байна.
26Учир нь хаан энэ зүйлийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.
27Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв.
28Агрийп, Паулд
—Чи ч намайг төдхөн ятгаж Христитгэгч болгох нь ээ гэхэд
29Паул
—Төдхөн ч бай, үгүй ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгд энэхүү хүлээснээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.
30Хаан, захирагч мөн Бернике болон тэдэнтэй хамт сууж байгсад босож,
31холдон зогсоод өөр хоорондоо ярилцаж
—Энэ хүн үхэх эсвэл хоригдвол зохих хэрэг үйлдээгүй юм байна гэцгээв.
32Агрийп, Фестэд
—Хэрэв энэ хүн Цезарьт давж заалдана гээгүй бол чөлөөлж болох л байжээ гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.