1Абнерыг Хебронд өөд болсныг Саулын хүү сонсоод, гар нь суларсан бөгөөд хамаг Израиль сандран тэвдэв.
2Саулын хүүд дээрэмчний хоёр толгойлогч байв. Нэгнийх нь нэр Баана, нөгөөгийнх нь нэр Рехаб бөгөөд хоёулаа бениамин хөвгүүдээс гаралтай, беерот хүн Риммоны хөвгүүд байв. (Учир нь Бееротыг ч бас Бениамины нэгэн хэсэг гэж үздэг байв.
3Беерот хүмүүс Гиттаим уруу зугтан ирж, энэ өдрийг хүртэл тэнд цагаачлан суурьшжээ.)
4Саулын хүү Ионатанд нэгэн хөл муутай хөвгүүн байв. Саул болон Ионатаны тухай мэдээ Иезреелээс ирэх үед тэр хүү таван настай байж. Асрагч нь түүнийг тэврэн зугтсан бөгөөд яарч сандран гүйж яваад хүүг унагаснаас болж хүү хазганах болжээ. Тэр хүүгийн нэрийг Мефибошет гэдэг байв.
10Нэгэн хүн надад “Харагтун, Саул үхэв” гэж мэдэгдэж, өөрийгөө сайхан мэдээ авчирлаа гэж тооцоход нь би түүнийг барьж, Зиклагт алав. Мэдээнийх нь төлөө түүнд өгсөн шагнал тэр байлаа.2См 1:1–16
11Тэр тусмаа гэм бурууг үйлдэгч хүмүүс зөв шударга хүнийг өөрийнх нь гэрт, өөрийнх нь орон дээр алсан байхад, одоо би цусыг нь та нарын гараас шаардаж, та нарыг хорвоогоос арчиж хаяхгүй юм гэж үү? гэв.
12Тэгээд Давид залууст тушаахад залуус нь тэднийг алж, гар хөлийг нь цавчин, Хебронд цөөрмийн дэргэд дүүжлэв. Харин тэд Иш-бошетын толгойг авч, Хеброн дахь Абнерын булшинд тавив.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
