1Хаад 9 - Ариун Библи 2013(AB2013)

ЭЗЭН дахин Соломонд үзэгдэв(2Шс 7:11–22)

1ЭЗЭНий өргөө, хааны өргөө болон хийе хэмээн санасан бүхнээ Соломон босгон барьж гүйцээсэнд,

2ЭЗЭН Гибеон ууланд үзэгдсэн шигээ хоёр дахь удаагаа Соломонд үзэгдэв. гэж нэрлэсэн нь өнөөг хүртэл хэвээрээ ажээ.

14Соломон хаанд Хирам зуун хорин талант алт илгээсэн байжээ.

Соломоны бусад үйлс(2Шс 8:3–18)

15ЭЗЭНий өргөө, өөрийн гэр, Милло, Иерусалимын хэрэм, Хазор, Мегиддо, Гезер зэргийг сэргээн байгуулахад Соломоны дайчлан ажиллуулж байсан албадлагын ажлын тухай өгүүлье.

16Египетийн хаан Фараон өгсөж яван Гезерийг эзэлж аваад галдан шатааж, уг хотод амьдарч байсан канаанчуудыг хүйс тэмтрэн уг хотыг Соломоны эхнэр болсон охиндоо хуримын инж болгон өгсөн ажээ.

17Соломон Гезер болон доод Бет-хороныг сэргээн босгож

18мөн Баалат, Иуда газрын элсэн цөл дэх Тамарыг

19мөн өөрт нь харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотууд, тэрэгт цэргүүд ба морин цэргүүдэд хуваарилан өгсөн хотуудыг байгуулжээ. Соломон Иерусалимд ч, Ливанд ч, өөрийн эзэмшлийн нутаг даяар бий болгоно гэж санасан бүгдээ байгууллаа.

20Израилийн бус ард түмнүүд болох аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх ард олны хувьд,

21Израилийн хөвгүүд тэднийг бүрэн устгаж чадаагүй тул тэдний үр сад тэр нутагт үлдсэн байжээ. Соломон тэднийг боол болгон энэ өдрийг хүртэл албадлагаар зарцалсаар ирсэн юм.

22Харин Соломон, Израильчуудаас боол болгоогүй юм. Тэдгээр нь дайчид, түүний түшмэд, жанжингууд, тэрэгт цэрэг ба морин цэргийн дарга нар байв.

23Энэ хүмүүс Соломоны барилгын ажлыг хариуцсан бөгөөд ажил гүйцэтгэж буй хүмүүсийг хянадаг таван зуун тавин захирагч байдаг байв.

24Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэрт ирмэгц Соломон Миллог барьжээ.

25Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил тахиж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр утлага өргөдөг байлаа. Ингээд тэр өргөөг дуусгалаа.Соломоны худалдааны үйл хэрэг

26Соломон хаан бас Едом нутагт Улаан тэнгисийн эргийн Елотын ойролцоо байдаг Езион-геберт хөлөг онгоцнуудыг хийв.

27Хирам өөрийн зарц нарыг хөлөг онгоц ба далайг сайн мэддэг далайчдын хамт, Соломоны зарц нартай цуг явуулжээ.

28Тэд Офирт очоод, тэндээс дөрвөн зуун хорин талант алт авч Соломон хаанд авчирсан юм.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help