Дуулал 43 - Ариун Библи 2013(AB2013)

Бэрхшээлт үеийн залбирал

1Өө Бурхан, намайг зөвтгөж,

Бишрэлгүй үндэстний эсрэг

Хэргийг минь дэмжээч!

Хуурмаг, шударга бус хүнээс

Намайг авраач

2Хүч чадлын минь Бурхан

Та билээ.

Юунд Та намайг орхисон бэ?

Юунд би дайсны дарангуйллаас болж

Гашуудан явна вэ?

3Гэрэл ба үнэнээ илгээж,

Намайг тэднээр удирдуулаач,

Ариун уул ба орших газартаа

Намайг тэднээр авчруулаач!

4Тэгээд Бурханы тахилын ширээнд

Би хүрч очно.

Аяа Бурхан, Бурхан минь,

Таныг би босоо ятгаар магтана

Бялхам баяр баясал минь

Бурханых билээ.

5Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?

Яагаад чи дотор минь гасална вэ?

Бурханд найд,

Миний тусламж, миний Бурхан,

Түүнийгээ би дахин магтах болой.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help