Иеремиа 25 - Ариун Библи 2013(AB2013)

Вавилоны олзлолын тухай

1Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд (Энэ нь Вавилоны хаан Небухаднезарын эхний жил байв.) Иудагийн бүх хүний талаарх үг Иеремиад иржээ.

12Далан жил гүйцэж өнгөрөхөд Вавилоны хаан болон тэр үндэстнийг, халдеичуудын нутгийг хилэнцийнх нь төлөө Би шийтгэнэ. Би түүнийг үүрдийн эзгүйрэл болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.

13«Би тэр нутаг дээр түүний эсрэг зарласан бүх үгээ, бүх үндэстний эсрэг Иеремиагийн эш үзүүлсэн энэ номд бичигдсэн бүхнийг авчирна.

14Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднийг боолоо болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө» хэмээв.”

Бурханы хилэнгийн аяга

15Учир нь Израилийн Бурхан, ЭЗЭН надад ингэж айлдаж байна. “Мутраас минь уур хилэнгийн дарсны энэ аягыг авч, Миний чамайг илгээх бүх үндэстэнд түүнийг уулга.

16Тэд ууж, гуйван тэдний дунд Миний илгээх илднээс болж галзуурна.”

17Тэгээд би ЭЗЭНий мутраас аягыг авч, ЭЗЭНий намайг илгээсэн бүх үндэстэнд түүнийг уулгав.

18Иерусалимд, Иудагийн хотуудад, хаад болон ноёдод нь уулгасан нь тэднийг энэ өдрийнх шиг сүйрэл, айдас, харуусал ба хараал болгохын тулд юм.

19Египетийн хаан Фараон, зарц нар нь, ноёд нь ба бүх ард түмэн нь,

20харийн бүх хүн, Уз нутгийн бүх хаан, филистчүүдийн нутгийн бүх хаан (Ашкелон, Газ, Екрон ба Ашдодын үлдэгсэд),

21Едом, Моаб болоод Аммоны хөвгүүд,

22Тирийн бүх хаан, Сидоны бүх хаан болон тэнгисээс цааш орших арлуудын хаад,

23Дедан, Тема, Буз хийгээд санчигаа хусдаг хүмүүс,

24Арабын бүх хаан мөн цөлд оршин суудаг харийн хүмүүсийн бүх хаан,

25Зимрийн бүх хаан, Еламын бүх хаан бас Медийн бүх хаан,

26өөр хоорондоо ойр хол байдаг хойд зүгийн бүх хаан мөн газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлал ууж, Шешахын хаан тэдний дараа уух болно.

27“Чи тэдэнд «Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын дунд Миний илгээх илдний учир ууж, согтууран бөөлжиж, унаад, дахин бүү бос”» гэж хэл.

28Хэрэв тэд гараас чинь аягыг уухаар авахаас татгалзвал чи тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар заавал уух ёстой!

29Учир нь үзэгтүн, нэрээр минь дуудагдах энэ газар Би гамшгийг авчирч эхэлсэн байтал та нар шийтгэлээс бүрмөсөн чөлөөлөгдөж чадна гэж үү? Та нар шийтгэлээс чөлөөлөгдөхгүй. Учир нь Би дэлхийн бүх оршин суугчийн эсрэг илдийг дуудаж байна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлэгтүн.

30Тиймээс чи тэдний эсрэг эдгээр бүх үгийг эш үзүүлж, чи тэдэнд хэлэхдээ

«ЭЗЭН өндөр дээрээс архиран

Ариун оршихуйгаасаа дуугаа гаргана.

Тэрээр сүргийнхээ эсрэг хүчтэйгээр архирна.

Тэрээр дэлхийн бүх оршин суугчийн эсрэг

Усан үзмийг гишгэлдэг хүмүүсийн адил хашхирна.

31ЭЗЭН үндэстнүүдтэй маргасан тул

Дэлхийн адагт хашхираан хүрчээ.

Тэрээр бүх махбодыг шүүнэ.

Буруутуудын хувьд,

Тэрээр тэднийг илдэнд тушаажээ» гэж

ЭЗЭН тунхаглаж байна.”

32Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Үзэгтүн, ёр муу нь үндэстнээс үндэстэн уруу явж,

Дэлхийн хамгийн алслагдсан хэсгээс агуу их шуурга хөдөлгөгдөж байна.

33Тэр өдөр ЭЗЭНээр хядуулсан хүмүүс

Дэлхийн нэг адгаас нөгөөг хүртэл байна.

Тэдний төлөө гашуудахгүй,

Тэднийг цуглуулахгүй, оршуулахгүй.

Тэд газрын гадаргуу дээрх бууц мэт болно.

34Уйлцгаа, хоньчид оо, та нар хашхир.

Сүргийн эзэд ээ, та нар үнсэнд хөрвөө.

Учир нь та нарт хядлага,

бутралын өдрүүд нүүрлэсэн бөгөөд

Та нар шилмэл сав шиг унана.

35Хоньчдод зугтах газар,

Сүргийн эздэд хэлтрэх газар үгүй болно.

36Хоньчдын хашхирах дуу,

Сүргийн эздийн уйлах дуу!

Учир нь ЭЗЭН тэдний бэлчээрүүдийг устгаж байгаа бөгөөд

37ЭЗЭНий ширүүн уур хилэнгийн улмаас

Амар амгалан сүргүүд дуугуй болгогдоно.

38Тэрээр арслан мэт нуувчаа орхив.

Учир нь дарангуйллын хатуу байдал болон

Ширүүн уур хилэнгээс нь болж

Айдас тэдний нутаг болжээ”

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help