Дуулал 3 - Ариун Библи 2013(AB2013)

Зовлон дундах итгэлХүү Абсаломаасаа зугтах үеийн Давидын дуулал.

1Өстнүүд минь юутай олширно, ЭЗЭН!

Өөдөөс минь олуул босжээ.

2Булт олон миний тухайд

“Бурханы аврал түүнд үгүй” гэлцэнэ. Села

3Гэвч ЭЗЭН, наддаа халхавч бамбай,

миний цог жавхлан,

тэргүүнийг минь өргөгч.

4Өндөр дуугаар ЭЗЭНд би хашхирахуй

Өөрийнхөө ариун уулаас

надад Тэр хариулавай. Села

5Хэвтээд л би унтдаг,

Эргээд бас сэрдэг нь ЭЗЭН намайг түшдэгийнх.

6Тойрч бүслээд ирсэн

түмэн хүнээс ч би айхгүй.

7ЭЗЭН, босооч!

Ээ Бурхан минь, намайг авраач!

Бүх дайсны минь эрүүг Та дэлсмү.

Буруутын шүдийг яйруулму.

8Аврал бол ЭЗЭНийх авай

Ард түмнийхээ дээр ерөөл тань атугай! Села

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help