Дуулал 5 - Ариун Библи 2013(AB2013)

Дайснаасаа ангижрах итгэлийн залбиралУдирдаачид. Давидын дуулал лимбэнд.

1ЭЗЭН, үгэнд минь чих тавьж,

Ёолохыг минь анхаараач.

2Хаан минь, Бурхан минь,

Хашхиран тусламж гуйхыг минь сонсооч,

Учир нь Тандаа би залбирнам.

3ЭЗЭН, Өглөөд Та дуу хоолойг минь сонсоно.

Өглөөгүүр би Таны өмнө бараалхан,

хүсэн хүлээх болно.

4Гэм бурууг Та үл таалдаг Бурхан тул

Муу муухай нь Тантай хамт эс оршино.

5Сагсуурагчид мэлмийн тань өмнө үл зогсоно.

Ёс бусыг үйлдэгчдийг Та үзэн яддаг.

6Та худал яригчдыг устгадаг.

Цус урсгагч, залилж мэхлэгчдийг

ЭЗЭН жигшдэг.

7Харин би Таны бялхам хайр энэрлээр

Таны өргөөнд би орж,

Таны ариун сүмд

Таныг мэхийн хүндэтгэнэ.

8ЭЗЭН, дайснуудын минь улмаас

Та намайг зөв шударгаараа хөтлөөч.

Миний өмнө замаа тэгшитгээч.

9Тэдний хэлж байгаа зүйлсэд итгэх юм юу ч үгүй.

Тэдний зүрх сэтгэл нь хорлол

Тэдний хоолой нь онгорхой булш юм.

Тэд хэлээрээ зусарддаг юм.

10Бурхан, тэдний гэмтэйг тунхаглаач!

Төлөвлөгөөнд нь тэднийг унагаач

Өөдөөс тань тэд тэрсэлдэг тул

Үй олон гэмт үйлдэлд нь

Тэднийг хөөн зайлуулаач

11Харин Таны нөмөрт хоргодогч бүгд баяр хөөртэй байж,

Та хамгаалсан учир

Мөнхөд баярлан дуулаг.

Таны нэрийг хайрлагчид

Танд баясна.

12Учир нь зөвт хүнийг ерөөдөг нь

ЭЗЭН, Та билээ.

Бамбайгаар халхлах мэт

Таалал тань түүнийг хүрээлнэ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help