1Буруутуудын зөвлөгөөгөөр алхдаггүй
Нүгэлтнүүдийн зам дээр зогсдоггүй
Басамжлагчдын байранд суудаггүй хүн ерөөлтэй еэ!
2ЭЗЭНий хуулийг тэрээр бахдаж
Энэ хуулийг өдөр шөнөгүй бясалгана.
3Урсгал усны дэргэд тарьсан мод адил
Ургацын цагт жимсээ ургуулж
Навчис нь үл хатна.
Аливаа үйл нь түүнд
Амжилтыг авчирна.
4Гэм буруутан нь тийм бус агаад
Салхиар ялгагдан хаягдах
Тарианы хальс мэт.
5Шийтгэл ирэхэд буруутан нь зогсож эс үлдэнэ
Зөвтийн чуулалд ч нүгэлтнүүд зогсож үл хоцорно.
6Зөвтийн замыг ЭЗЭН мэдмүй
Буруутын зам сөнөж мөхмүй.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
