1Зургаа дахь оны зургадугаар сарын тавны өдөр би гэртээ сууж, Иудагийн ахмадууд миний өмнө сууж байлаа. Тэр үед Эзэн БУРХАНы мутар тэнд миний дээр буув.
2Тэгэхэд би харсанд, үзэгтүн, хүний дүртэй төстэй зүйл үзэгдэв. Түүний ууц нуруунаас дооших нь гал мэт, Түүний ууцнаас дээших нь улайссан төмөр мэт гэрэлтэж үзэгдэв.
5Тэгээд Тэр надад
—Хүний хүү, одоо хойд зүгт нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүгт нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв.
6Тэгээд Тэр надад
—Хүний хүү чи, тэдний юу үйлдэж буйг буюу Намайг ариун газраас минь хол байлгахаар Израилийн гэрийн энд үйлдэж буй асар их жигшүүрийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрийг дахин харах болно гэв.
7Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, тэнд хананд нэг нүх байлаа.
8Тэр надад
—Хүний хүү чи, одоо ханыг нүхэл гэв. Тиймээс би ханыг нүхлэхэд, харагтун, нэгэн үүд байв.
9Тэгээд Тэр надад
—Дотогш орж, тэдний энд үйлдэж буй ёрын жигшүүрүүдийг хар гэлээ.
10Тиймээс би орж харахад, үзэгтүн, мөлхөгчдийн аливаа хэлбэр, араатан амьтад мэт жигшүүрт зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнтэй хамт эргэн тойрон дахь ханан дээр сийлсэн байв.
11Урд нь Израилийн гэрийн далан ахмад мөн дунд нь Шафаны хүү Иаазаниатай зогсож байв. Хүн бүр гартаа бойпор барьж, анхилуун үнэрт утлаган үүл суунаглан байв.
12Тэгээд Тэр надад
—Хүний хүү чи, Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр сийлмэл хөргийнхөө өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.
13Тэр надад
—Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрийг дахин харах болно гэлээ.
14Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүдэнд авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв.
15Тэр надад
—Хүний хүү чи, харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрийг дахин харах болно гэв.
16Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв.
17Тэр надад
—Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? Тэд бас энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин уцаарлуулсаар байна. Харагтун, тэд хамартаа мөчир хатгаж байна.
18Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.