2Самуел 16 - Ариун Библи 2013(AB2013)

Давидын дайснууд

1Давид оргилоос цааш жаахан доошлов. Харагтун, Мефибошетын зарц Зиба, хааныг угтахдаа эмээллэсэн хос илжгэн дээр хоёр зуун ширхэг талх, хатаасан үзэм зуун багц, зуны зуун жимс, нэг тулам усан үзмийн дарс ачсан байв. харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.

13Тэгээд Давид болон түүний хүмүүс замдаа гарсанд Шимеи, Давидтай зэрэгцэн уулын бэлээр явангаа харааж, чулуу шидлэн шороо цацаж байв.

14Хаан мөн түүнтэй хамт явсан хамаг ард олон эцэж ядарсан тул тэнд түр амрав.

Ахитофелын зөвлөгөө

15Тэгтэл Абсалом болон бүх ард түмэн, израильчууд Иерусалим хотод орж ирэв. Ахитофел ч мөн түүнтэй хамт иржээ.

16Давидын анд нөхөр архе хүн Хушаи, Абсалом дээр ирж

—Хаантан мөнх наслах болтугай! Хаантан мандтугай! гэв.

17Абсалом, Хушаид

—Нөхөртөө энэрэл үзүүлж байгаа чинь энэ үү? Юуны учир чи анд нөхөртэйгөө хамт явсангүй вэ? гэж асуув.

18Хушаи, Абсаломд

—Үгүй, ЭЗЭН болон энэ ард түмэн бүх израиль хэнийг сонгосон байна, би түүнийх болж мөн түүнтэй хамт байх болно.

19Тэгээд ч би хэнд үйлчлэх юм бэ? Хүүгийнх нь өмнө үйлчлэх ёстой биш үү? Би эцгийн тань өмнө үйлчилсэн шиг мөн таны өмнө байх болно гэв.

20Абсалом, Ахитофелд

—Бид яах ёстой вэ гэдгийг та зөвлөөч гэв.

21Ахитофел, Абсаломд

—Гэрээ сахиулахаар эцгийнхээ үлдээсэн татвар эмс дээр орогтун. Таныг эцэгтээ зэвүүрхэж буйг бүх Израиль сонсоно. Тэгээд тантай хамт байгаа бүх хүний гар нь ч хүчтэй болно гэв.

22Ингээд Абсаломд зориулж, дээвэр дээр майхан барьж, бүх Израилийн нүдэн дээр Абсалом эцгийнхээ татвар эмс дээр оров.2См 12:11–12

23Тэр өдрүүдэд Ахитофелын зөвлөгөө нь Бурханы зарлигийг асууж олсон үг адил байв. Давидад ч, Абсаломд ч Ахитофелын өгсөн хамаг зөвлөгөө нь тийм байлаа.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help