Дуулал 136 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы бүтээл ба түүхэн үйлс

1ЭЗЭНд талархагтун.

Тэрээр сайн сайхан бөгөөд,

Түүний хайр энэрэл мөнхийнх.

2Бурхдын Бурханд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

3Эздийн Эзэнд талархагтун,

Түүний хайр энэрэл мөнхийнх.

4Агуу гайхамшгуудыг ганцаар үйлдэгч

Түүнд талархагтун,

Түүний хайр энэрэл мөнхийнх.

5Мэргэнээр тэнгэрсийг бүтээсэн

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

6Газрыг усан дээгүүр дэлгэсэн

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

7Агуу гэрлүүдийг бүтээсэн

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

8Нараар өдрийг захируулагч

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

9Сар ба оддоор шөнийг захируулагч

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

10Египетийн ууган хүүхдүүдийг хороосон

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

11Израилийг тэдний дундаас гарган авчирсан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

12Хүчит гар, сунгасан мутраар гаргасан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

13Улаан тэнгисийг хоёр хуваасан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

14Түүний дундуур Израилийг гаргасан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

15Харин Фараон ба түүний их цэргийг Улаан тэнгист сүйрүүлсэн

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

16Ард түмнээ цөлөөр дагуулсан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

17Агуу хаадыг бут цохисон

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

18Сүр хүчит хаадыг хороосон

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

19Аморичуудын хаан Сихоныг алсан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

20Башаны хаан Огийг алсан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

21Газар нутгийг нь өв болгон өгсөн

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

22Өөрийн зарц Израильд өв болгосон

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

23Биднийг дорд үед маань дурсан санасан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

24Биднийг өстнүүдээс маань аварсан

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

25Бүх махбодод хоол хүнс өгдөг

Түүнд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

26Тэнгэрийн Бурханд талархагтун.

Түүний хайр энэрэл мөнхийнх.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help