1Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосноор бүү аваарай.
2Учир нь Тэр
“Тааламжтай цагт Би чамайг сонссон.
Авралын өдөр Би чамд
тусалсан” гэж айлддаг.
Харагтун, одоо тааламжтай цаг. Харагтун, одоо авралын өдөр.
3Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй.
4Харин бид өөрсдийгөө Бурханы үйлчлэгчид хэмээн бүхэнд харуулахдаа үлэмж хүлцэл, зовлон, гачигдал, шахалт дор,
5зодуур, шорон, үймээн самуун, зүдэл зүтгэл, нойр дутал болон өлсгөлөн дор,
“«Би тэдний дотор оршино,
Би тэдний дунд алхана.
Би тэдний Бурхан болно.
Тэд Миний ард түмэн болно.
17Тиймээс тэдний дундаас гарч
тусгаар бай» гэж Эзэн айлддаг.
«Бузар юманд бүү хүр.
Би та нарыг хүлээн авч,
18Би та нарын Эцэг болж
Та нар Миний
хөвгүүд, охид болно» гэж
Төгс хүчит Эзэн айлддаг”
гэжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
