1Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!
2Миний та нарт тушааж байгаа, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахихын тулд миний та нарт өгч буй тушаалд үг нэмж ч болохгүй, хасаж ч болохгүй!
3Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу үйлдсэнийг та нар нүдээрээ үзсэн. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан хүн бүрийг устгасан билээ. ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байх үед ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул, Би тэдэнд үгээ сонсгоё! Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ.
11Та нарыг ойртон очоод, уулын бэлд зогссонд тэр уул тэнгэр огторгуйд тултал дүрэлзэн шатаж, үүл бүрхэн манан буданд хучигдаж, тас харанхуй болсон.
15ЭЗЭН Хореб ууланд галын дундаас та нарт айлдсан тэр өдөр та нар ямар ч дүрсийг хараагүй учир та нар өөрсдийгөө маш нарийн хянагтун.
16Та нар завхарч, өөрсдөдөө ямар нэг хэлбэр дүрс бүхий сийлмэл хөргийг бүтээгүүзэй. Эр эсвэл эм амьтны дүрс,
21ЭЗЭН та нараас болж надад хилэгнэж, намайг Иорданыг гатлуулахгүй, ЭЗЭН Бурханаас чинь та нарт өв болгон өгч буй тэр сайхан газарт оруулахгүй гэж тангарагласан.
25Чи тэр нутагт хүүтэй, ач хүүтэй болоод өнө удаан амьдран суухдаа завхарч, ямар нэг дүрстэй шүтээн хийж, ЭЗЭН Бурханыхаа уур хилэнг хөдөлгөн Түүний мэлмийд ёрын муу гэснийг үйлдэх аваас
26Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.
27ЭЗЭН та нарыг ард түмнүүдийн дунд бутраан тарааж, та нарыг хөөн явуулах тэдгээр үндэстнүүдийн дотор та нар цөөхүүлээ үлдэнэ.Дх 28:36
28Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.
29Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.Иер 29:13
30Энэ бүх зүйл чамд тулгарч, зовж шаналах хожмын өдрүүдэд чи өөрийн Бурхан ЭЗЭНдээ эргэж, Түүний дуу хоолойг сонсох болно.
31Бурхан ЭЗЭН чинь өрөвч Бурхан мөн. Тэрээр чамайг орхих ч үгүй, чамайг устгах ч үгүй, чиний эцэг өвгөдөд тангарагласан гэрээгээ мартах ч үгүй.
32Дэлхий дээр Бурхан, хүнийг бүтээсэн өдрөөс хойших, чамаас өмнө байсан эрт урьдын өдрүүдийн тухай, тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаарыг хүртэл асуу. Үүн шиг агуу их зүйл урьд өмнө ер нь болж байсан уу? Үүн шиг юм урьд өмнө сонсогдсон уу?
33Галын дундаас айлдсан Бурханы дуу хоолойг чиний сонссон шиг сонсоод, амьд үлдсэн ямар нэгэн ард түмэн байна уу?
34ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?
35ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр байхгүй гэдгийг чамд мэдүүлэхийн тулд тэдгээрийг чамд үзүүлсэн юм.Мк 12:32
36Чамайг зааж сургахын тулд тэнгэрээс ЭЗЭН Өөрийн дуу хоолойг чамд сонсгож, газар дээр Өөрийн их галыг чамд үзүүлсэн. Тэр галын дотроос Түүний үгийг чи сонссон билээ.
37Тэр эцэг өвгөдийг чинь хайрлаж, тэдний дараах үр удмыг нь сонгосон учир Тэр чамайг Өөрийн аугаа хүчээрээ Египетээс авчирсан нь
38чамаас илүү агуу, илүү хүчтэй үндэстнүүдийг чиний өмнөөс хөөн гаргаад, өнөөдрийнхтэй адил чамайг газар нутагт нь аваачиж, түүнийг чамд өв болгон өгөхийн тулд юм.
39Дээр тэнгэрт, доор газар дээр ЭЗЭН бол Бурхан, Түүнээс өөр бурхан байхгүй гэдгийг чи өнөөдөр зүрх сэтгэлдээ шингээж, мэдэж ав!
40Чи, бас чиний үр удам сайн сайхан явахын тулд, чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгч буй газар нутаг дээр бүхий л үед урт удаан наслахын тулд чи өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг тушаалыг сахь гэв.
Иорданы зүүнтээх хоргодох хотууд41Тэгээд Мосе Иорданы наад тал буюу наран мандах зүгт гурван хотыг тусгаарлан салгажээ.Иош 20:8–9
42Энэ нь урьдаас санасан өс хонзонгүйгээр, санамсаргүйгээр хөршөө алсан хүнийг тийшээ зугтаалгахын тулд болой. Тэдгээр хотын нэгэнд зугтан очсоноор тэр хүн амиа хамгаалах юм.
43Ингэхдээ тэгш талд, цөлд байдаг Безер хотыг реубенчүүдэд, Гилеад дахь Рамот хотыг гадчуудад, Башан дахь Голан хотыг манассечуудад зориуллаа.
44Израилийн хөвгүүдийн өмнө Мосегийн тунхагласан хууль нь энэ болой.
45Израилийн хөвгүүд Египетээс гарах үед Мосегийн тэдэнд тунхагласан гэрчлэл, зарлиг, шийдвэрүүд эдгээр болой.
46Тэд тэр үед Иорданы зүүн тал дахь Бет-пеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан авч Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж,
47түүний газар нутгийг бас Башаны хаан Огийн газар нутгийг эзэмшин авчээ. Аморичуудын тэр хоёр хаан Иорданы наад талд буюу наран мандах зүгт
48Арноны хөндийн зах дахь Ароераас Сион уул (тэр нь Хермон уул) хүртэл,
49Иорданы зүүн тал дахь Арабагийн бүх нутаг, бүр Писгагийн бэл, Араба тэнгис хүртэлх нутагт сууж байжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.