Дуулал 118 - Ариун Библи 2013(AB2013)

Ялалтын дуу

1ЭЗЭНд талархал өргө.

Тэрээр сайн сайхан бөгөөд,

Түүний хайр энэрэл мөнхийнх.

2Израилиар

“Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлүүл.

3Аароны гэрээр,

“Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлүүл.

4ЭЗЭНээс эмээгчдээр,

“Түүний хайр энэрэл мөнхийнх” гэж хэлүүл.

5Зовол хавчил дундаас

ЭЗЭНд би хашхирав.

Зоо тэнүүн газраар

ЭЗЭН надад хариулав.

6ЭЗЭН миний талд, би айхгүй.

Хүн надад юу хийж чадах вэ?

7ЭЗЭН надад туслагчдын дунд байна.

Тиймээс намайг үзэн ядагсад уруу

би харах болно.

8Хүнд итгэхээс

ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.

9Ноёдод итгэхээс

ЭЗЭНий дотор хоргодох нь дээр.

10Бүх үндэстэн намайг бүсэлжээ.

ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.

11Тэд намайг хүрээлжээ,

Тийм ээ, намайг хүрээлжээ.

ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.

12Тэд намайг зөгийнүүд мэт хүрээлэв.

Өргөст бутны дундах гал мэт тэд унтарчээ.

ЭЗЭНий нэрээр би тэднийг тас цохино.

13Та нар намайг унагахаар хүчээр түлхсэн боловч

ЭЗЭН надад тусалжээ.

14ЭЗЭН миний хүч ба миний дуу,

Тэр миний аврал болсон.

15Зөвтүүдийн майханд уухайн чимээ хийгээд аврал байна.

ЭЗЭНий баруун мутар эрэлхэгээр үйлддэг.

16ЭЗЭНий баруун мутар өргөгдсөн байна.

ЭЗЭНий баруун мутар эрэлхэгээр үйлддэг.

17Би үхэхгүй, харин амьдрах бөгөөд

ЭЗЭНий үйлсийг тунхаглах болно.

18ЭЗЭН намайг гэсгээн гэсгээв.

Гэлээ ч үхэлд хүргээгүй.

19Надад зөвтийн үүд хаалгыг нээгээч.

Би түүгээр орж, би ЭЗЭНд талархал өргөнө.

20ЭЗЭНий үүд хаалга энэ юм.

Зөвт нэгэн түүгээр орно.

21Та надад хариулж,

Аврал минь болсон учраас

Би Танд талархана.

22Барилгачдын голсон чулуу

Булангийн тулгуур чулуу болов.

23Энэ нь ЭЗЭНээс ирсэн бөгөөд

Бидний нүдэнд гайхалтай.

24Энэ нь ЭЗЭНий бүтээсэн өдөр

Үүнд хөгжилдөн баярлацгаая.

25Аяа ЭЗЭН, гуйж байна, авраач.

Аяа ЭЗЭН, гуйж байна, амжилтыг соёрхооч!

26ЭЗЭНий нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!

Бид ЭЗЭНий өргөөнөөс чамайг ерөөлөө.

27ЭЗЭН бол Бурхан бөгөөд бидэнд гэрлийг өгсөн.

Тахилын ширээний эвэрт

тахилыг уяагаар холбогтун.

28Та миний Бурхан, би Танд талархал өргөе.

Бурхан минь, би Таныг өргөмжилье.

29ЭЗЭНд талархал өргө

Тэрээр сайн сайхан бөгөөд

Түүний хайр энэрэл мөнхийнх.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help