1Газар бүрд хүн амын тооллого явуулах тухай Цезарь Августын зарлиг тэр өдрүүдэд гарчээ.
2Энэ нь Куиринийг Сирийн захирагч байх үед хийсэн анхны тооллого байлаа.
3Тооллогод бүртгүүлэхээр бүгд өөр өөрийн төрөлх хот уруу явцгаав.
4Иосеф, Давидын овог отгийн хүн байсан тул Галилын Назар хотоос Иудейг зорин Бетлехем гэгддэг, Давидын хот уруу,
5жирэмсэн болсон сүйт бүсгүй Мариагийнхаа хамт бүртгүүлэхээр бас явав.
6Тэднийг тэнд байх үед Мариагийн нярайлах өдөр нь болж,
7тэр ууган хүүгээ төрүүлж, Түүнийг даавуунд ороож тэжээлийн онгоц дотор тавив. Учир нь буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй.
Хоньчид ба тэнгэрэлч нар8Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал
9Эзэний тэнгэрэлч өмнө нь зогсож, Эзэний цог жавхлан тэдний эргэн тойронд гийсэнд хоньчид үлэмжийн айдаст автжээ.
10Тэнгэрэлч тэдэнд
—Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа.
11Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.
12Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ.
13Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан
14—Дээр өндөрт алдар нь
Бурханд байх болтугай,
Доор газарт амар тайван нь
Түүний тааллыг олсон
хүмүүст байх болтугай гэцгээв.
15Тэнгэрэлч нар тэднийг орхин тэнгэр өөд одсонд хоньчид бие биендээ
—Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ.
16Тэд яаран явж, Мариа, Иосеф болон тэжээлийн онгоц дотор хэвтэж буй хүүхдийг олж очив.
17Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ.
18Хоньчдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ.
19Харин энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм.
20Өөрсдөд нь хэлүүлсний дагуу бүхнийг сонсож үзсэндээ хоньчид Бурханыг магтан алдаршуулсаар буцлаа.
Есүст нэр өгөв21Найман өдрийн дараа Түүнийг хозлоод Есүс гэдэг нэр хайрлав. Түүнийг хэвлийд бий болохоос өмнө тэнгэрэлч энэ нэрийг өгсөн ажээ.Есүсийг сүмд аваачив
22Цэвэрших өдрүүд нь Мосегийн хууль ёсоор дуусахад тэд Түүнийг Эзэнд өргөхөөр Иерусалимд авчрав.
Таны ард түмэн Израилийн
алдар нь болой
гэжээ.
33Хүүгийн эцэг эх Түүний тухай хэлсэн энэ үгэнд ихэд гайхаж байлаа.
34Симеон тэднийг ерөөгөөд, Түүний эх Мариад
—Харагтун, энэ Хүүхэд Израильд олныг унагах, босгох бөгөөд эсэргүүцүүлэх тэмдэг болон томилогджээ.
35Сэтгэл чинь хүртэл илдэнд нэвт сүлбэгдэх болно. Эцэст нь олон түмний зүрхний бодлууд илчлэгдэнэ гэв.
36Мөн тэнд Ашер овгийн Фануелын охин Анна гэгч өндөр настай эш үзүүлэгч эмэгтэй байв. Тэр гэрлэснийхээ дараа нөхөртэйгөө долоон жил хамт амьдраад
37дараа нь наян дөрвөн нас хүртэлээ бэлэвсэн явжээ. Тэр эмэгтэй мацаг барилт болон залбирлаар өдөр шөнөгүй үйлчлэн, сүмийг огт орхисонгүй.
38Энэ мөчид Анна хүрч ирж, Бурханд талархал өргөөд, Иерусалимын золилтыг хүлээж байсан бүхэнд Түүний тухай үргэлжлүүлэн ярив.
Назар уруу буцав39Тэд Эзэний хуулийн дагуу бүгдийг гүйцэлдүүлсний дараа Галил уруу, өөрсдийнхөө Назар хотод буцжээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.