Исаиа 31 - Ариун Библи 2013(AB2013)

Египеттэй сүлбэлдээд нэмэргүй

1Хөөрхий еэ, Израилийн Ариун Нэгэн өөд эс харан,

ЭЗЭНийг үл хайж,

Египет уруу тусламж гуйн одож,

Морьдод түшиглэдэг,

тэрэгнийх нь олон, морьтонгуудынх нь хүчтэйд найдагчид аа.

2Гэвч Тэр бас мэргэн бөгөөд

Аюул гамшгийг авчирна.

Тэр үгээ буцааж эс авна.

Харин Тэр, ёрын мууг үйлдэгчийн гэрийн эсрэг,

Ёс бусыг үйлдэгчдэд туслагсдын

эсрэг босох болно.

3Египетчүүд нь Бурхан биш, хүмүүс билээ.

Морьд нь сүнс биш, махбод билээ.

Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад,

Тусалдаг нь бүдэрч,

Туслуулагчид нь унаж,

Бүгдээрээ хамт үхнэ.

4Учир нь ЭЗЭН надад

“Олон хоньчид нийлэн хашхирч, гуугалавч

Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр

Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг

Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр

Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.

5Элин халих шувууд мэт түг түмдийн ЭЗЭН

Иерусалимыг хамгаална.

Тэр хамгаална, чөлөөлнө.

Тэр алгасна, аварна” гэж айлдав.

6Израилийн хөвгүүд ээ,

Урван тэрсэлсэн та нар

Түүн уруугаа буцагтун!

7Учир нь тэр өдөр

Өөрийнхөө гараар өөрсдөдөө зориулан

Гэм нүгэл болгон үйлдсэн

Мөнгөн шүтээнүүд, алтан шүтээнүүдээ

Хүн бүр хаяна.

8“Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж,

Хүмүүний бус илд тэднийг залгина.

Тэд илднээс зугтах бөгөөд

Залуус нь албадлагын ажиллагсад болно.

9Түгшүүрээс болж хад нь алга болж,

Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав.

Гал нь Сионд, зуух нь Иерусалимд бий.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help