1Өглөө эрт ахлах тахилч нар ба ард олны ахлагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн,
2Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв.
Иудас амиа хорлов(Үйл 1:18–19)3Түүнээс урвасан Иудас Түүний яллагдсаныг хараад харуусаж, гучин мөнгөн зоосыг ахлах тахилчид болон ахлагчдад буцаан өгч
—
4Би гэм зэмгүй цуснаас урваснаараа нүгэл үйлдлээ гэхэд тэд
—Энэ бидэнд хамаагүй. Өөрөө мэд гэв.
5Иудас мөнгөн зоосыг сүм дотор чулуудаад, зайлан явж, өөрийгөө дүүжилжээ.
6Ахлах тахилч нар мөнгөн зоосыг авч
—Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв.
7Тэд зөвлөлдөөд тэр мөнгөөр ваарчны талбайг худалдан авч, гаднынхныг тавьдаг газар болгов.
8Тиймээс тэр талбай энэ өдрийг хүртэл «Цуст талбай» хэмээгдэх болжээ.
9Тийнхүү эш үзүүлэгч Иеремиагаар хэлүүлсэн нь биелэгдсэн бөгөөд тэр «Израилийн хөвгүүдийн Түүнд тогтоосон үнэ, гучин мөнгөн зоосыг тэд авч, титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд өмнө нь сөгдөж,
—Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон,
30Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав.
31Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг тайлж, хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа.
Есүсийг цовдлов(Мк 15:21–32; Лк 23:26–43; Иох 19:17–27)32Тэд гарч явахдаа Курений хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв.
33Тэгээд тэд Гавалын газар гэсэн утгаар Голгота гэж дууддаг газарт хүрч ирээд,
34цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй.
—
40Сүмийг нурааж, гурав хоногийн дотор барьдаг Чи Өөрийгөө авраач. Чи Бурханы Хүү мөн юм бол загалмайнаас буугаач гэцгээж байлаа.Мт 26:61; Иох 2:19
41Ахлах тахилчид ч хуулийн багш нар болоод ахлагчдын хамт мөн адил элэглэн
—
42Тэр бусдыг аварсан ч Өөрийгөө аварч чадахгүй. Тэр бол Израилийн Хаан. Тэр одоо загалмайнаасаа бууг. Тэгвэл бид Түүнд итгэнэ.
43Тэр Бурханд найдаж байсан биз дээ. Бурхан Түүнийг таалдаг юм бол одоо л Түүнийг авраг. “Бурханы Хүү бол Би байгаа юм” гээд л байсан биз дээ гэцгээв.Дуу 22:8
44Хамт цовдлогдсон дээрэмчид ч Түүнийг бас доромжилжээ.
Есүсийн үхэл(Мк 15:33–41; Лк 23:44–49; Иох 19:28–30)45Зургадугаар цагаас есдүгээр цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв.
46Есдүгээр цагийн орчим Есүс чанга дуугаар
—Ели, Ели, лема сабахтани? гэж хашхирлаа. Энэ нь «Бурхан минь, Бурхан минь, юунд Та Намайг орхив?» гэсэн үг аж.Дуу 22:1
47Тэнд зогсогсдын зарим нь сонсоод
—Энэ Елиаг дуудаж байна гэв.
48Тэдний нэг нь тэр даруй гүйж, далайн хөвөн авч, цагаан цуу шингээгээд, хулсны үзүүрт торгоон Түүнд уулгахаар өглөө.Дуу 69:21
49Харин бусад нь
—Елиа Түүнийг аврахаар ирэх эсэхийг харцгаая гэв.
50Есүс дахин чангаар хашхираад амьсгал хураав.
51Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч,Гэт 26:31–33
52булш нээгдэн нойрссон олон ариун хүний биес амилуулагдаж,
53Есүсийн амиллын дараа булшнуудаас гарч, ариун хотод орж, олонд харагджээ.
54Зуутын дарга ба Есүсийг харгалзагсад газар хөдлөлт ба болж буй зүйлийг хараад, ихэд айн
—Энэ үнэхээр Бурханы Хүү байжээ гэв.
55Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэй тэнд холоос харж байлаа.Лк 8:2–3
56Тэдний дунд Магдалын Мариа болон Иаков, Иосеф хоёрын эх Мариа мөн Зебедеен хөвгүүдийн эх ч байв.
Есүсийг оршууллаа(Мк 15:42–47; Лк 23:50–56; Иох 19:38–42)57Есүсийн шавь байсан Иосеф гэгч Ариматын нэгэн баян хүн орой нь хүрч ирлээ.
58Тэр хүн Пилатад бараалхаж, Есүсийн цогцсыг гуйхад Пилат өгөхийг тушаав.
59Иосеф цогцсыг аваад, цэвэр маалинган даавуунд ороож,
60хаданд ухаж хийсэн өөрийнхөө шинэ булшинд тавьж, бул чулуу өнхрүүлэн булшны үүдийг таглаад явжээ.
61Тэнд Магдалын Мариа болон нөгөө Мариа булшны эсрэг талд сууж байв.
Булшинд харуул тавив62Бэлтгэлийн өдрийн дараах өдөр ахлах тахилчид ба фарисайчууд Пилатынд цуглаад
—
63Эрхэм ээ, тэр мэхлэгч амьд байхдаа “Би гурав хоногийн дараа амилна” гэж хэлж байсныг бид санаж байна.Мт 16:21, 17:23, 20:19; Мк 8:31, 9:31, 10:33–34; Лк 9:22, 18:31–33
64Тиймээс шавь нар нь ирж, Түүнийг хулгайлаад, ард олонд “Тэр үхэгсдээс амилав” гэж хэлүүлэхгүйн тул гурав дахь өдөр нь хүртэл булшийг хамгаалахыг тушаагаач. Эс бөгөөс сүүлчийн мэхлэл нь эхнийхээсээ ч дор муу юм болно гэцгээлээ.
65Пилат тэдэнд
—Харуул аваад яв, чадахаараа хамгаал гэв.
66Тэд харуултай явж, хадыг лацдаж булшийг хамгаалав.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.