Иеремиа 50 - Ариун Библи 2013(AB2013)

Вавилоны амсах шүүлт

1Халдеичуудын нутаг Вавилоны талаар эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулж ЭЗЭНий айлдсан үг.

2Үндэстнүүдийн дунд зарлаж, тунхагла.

Үүнийг тунхаглаж, туг өргө.

Үүнийг бүү нуу,

“Вавилон олзлогдлоо,

Бел ичгүүр болж,

Мардук эвдэрч нурлаа.

Хөргүүд нь ичгүүр болж,

Шүтээнүүд нь эвдэрчээ”

3Учир нь нэгэн үндэстэн түүний эсрэг умард зүгээс гарч иржээ. Тэрээр газар нутгийг нь айдас болгох бөгөөд тэнд ямар ч оршин суугчгүй болно. Хүн, араатан амьтны аль аль нь зугтана!

4Тэдгээр өдрүүдэд болон тэр үед Израилийн хөвгүүд мөн Иудагийн хөвгүүд ч бас ирнэ. Тэд уйлсаар явж, Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэх болно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

5Тэд тэр зүг нүүр царайгаа эргүүлж, Сионд очих замыг асууна. Мартагдахгүй, үүрдийн гэрээнд ЭЗЭНтэй нэгдэхийн тулд тэд ирнэ.

6Хүмүүс минь төөрсөн хонинууд болжээ.

Тэдний хоньчид тэднийг төөрүүлсэн билээ.

Тэд тэднийг уулсаас эргүүлсэн.

Тэд уулсаас толгод уруу явж,

Амрах газраа мартсан билээ.

7Тэдэн дээр ирсэн бүхэн

тэднийг залгив.

Тэдний дайснууд

«Бид буруугүй,

Учир нь тэд жинхэнэ Хоньчин,

Эзэний эсрэг,

Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг

Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.

8Вавилоны дундаас тэнүүчил, халдеичуудын нутгаас урагш яв. Сүргийн тэргүүнд буй ухна мэт бай.

30Тиймээс түүний залуус гудамжнуудад нь унаж,

бүх дайчин нь тэр өдөр чимээгүй болгогдоно гэж ЭЗЭН тунхаглаж байна.

31“Сагсуу онгироо нэгэн ээ, үзэгтүн,

Би чиний эсрэг байна” гэж

Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.

“Учир нь Надаар шийтгүүлэх цаг, өдөр чинь ирэв.

32Сагсуу онгироо нэгэн өөрийг нь дээш босгох ямар ч хүнгүйгээр бүдэрч унана.

Би түүний хотуудад гал тавих бөгөөд тэр гал түүний бүх эргэн тойрныг залгих болно.”

33Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

“Израилийн хөвгүүд, Иудагийн хөвгүүд ч бас дарлагджээ.

Тэднийг олзолсон бүхэн тэднийг чанга барьж, тэднийг явуулахаас татгалзав.

34Тэдний Аврагч нь хүчтэй,

Нэрийг нь түг түмдийн ЭЗЭН гэдэг.

Тэрээр дэлхийд амралтыг,

Вавилоны оршин суугчдад харин үймээн самууныг авчрахын тулд

Тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.

35Халдеичуудын эсрэг,

Вавилоны оршин суугчдын эсрэг,

Түшмэд, мэргэдийнх нь эсрэг илд ирнэ!” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

36“Худал зөнч нарын эсрэг илд ирэх бөгөөд тэд мунхаг болно!

Хүчит эрсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд нурах болно!

37Морьд ба тэрэгнүүдийнх нь

Бас түүний дунд буй бүх харийнхны эсрэг

Илд ирнэ, тэд эмэгтэйчүүд болно!

Эрдэнэсийнх нь эсрэг илд ирэх бөгөөд тэд тоногдох болно.

38Усан дээр нь ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно!

Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд

Айдас хүйдэс дотор тэд ухаанаа алдсан.

39Тиймээс цөлийн амьтад цөөвөр чононуудын хамт амьдарна.

Тэнд тэмээн хяруул ч бас амьдрах бөгөөд

Тэр газар дахиж оршин суугчтай болохгүй,

Эсвэл үеэс үед тэнд хэн ч амьдрахгүй.

40Бурхан, Содом болон Гоморраг

Хөршүүдийнх нь хамт хөмрүүлсэн үеийнх шиг

Тэнд хэн ч амьдрахгүй, хүн оршин суухгүй” гэж

ЭЗЭН айлдаж байна.

41“Үзэгтүн, умард зүгээс хүмүүс ирж байгаа бөгөөд

Агуу их үндэстэн болон олон хаад

Дэлхийн алслагдсан хэсгүүдээс босож ирэх болно.

42Тэд нум, жад барьдаг.

Тэд харгис хэрцгий бөгөөд

Ямар ч өршөөл үзүүлдэггүй.

Тэдний дуу хоолой далай тэнгис мэт хүрхэрдэг.

Вавилоны охин оо, чиний эсрэг тулалдах гэж буй хүн мэт

Тэд жагсан, морьдоо унадаг.

43Вавилоны хаан тэдний тухай мэдээг сонсоод,

гар нь сул унжина.

Хүүхдээ төрүүлэх гэж буй эмэгтэйн өвчин шаналал шиг

Зовлон шаналан түүнийг зуурч авав.

44Үзэгтүн, үүрд услагдсан бэлчээр уруу Иорданы шугуйгаас арслан мэт нэгэн нь гарч ирнэ. Хэсэг хугацаанд Би түүнийг тэндээс зугтаалгах бөгөөд сонгогдсон нэгнийг Би түүний дээр томилно. Учир нь хэн надтай адил юм бэ? Хэн Намайг зарлан дуудах вэ? Миний эсрэг зогсож чадах хоньчин хэн юм бэ?” хэмээв.

45Тиймээс Вавилоны эсрэг төлөвлөсөн ЭЗЭНий төлөвлөгөөг болон халдеичуудын нутгийн эсрэг зорьсон Түүний зорилгыг сонс. Тэд лавтайяа тэднийг, сүргийн төлүүдийг ч хүртэл чирэх болно. Тэднээс болж Тэрээр тэдний бэлчээрийг зэлүүд болгоно.

46Вавилонд олзлогдох чимээнд газар хөдөлнө. Тэдний хашхираан үндэстнүүдийн дунд сонсогдоно.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help