Эхлэл 3 - Ариун Библи 2013(AB2013)

Нүгэл ба шийтгэл

1ЭЗЭН Бурханы буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой, эмэгтэйд

—Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Бурхан үнэхээр хэлсэн үү? гэжээ. сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ.

6Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж.

7Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.

8Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ.

9Гэтэл ЭЗЭН Бурхан, хүнийг дуудаж

—Чи хаа байна вэ? гэсэнд

10тэрээр

—Би Таны чимээг цэцэрлэг дотор сонсоод, нүцгэн учир айж нуугдсан юм гэж хэлэв.

11Тэгтэл Тэр

—Чамайг нүцгэн гэж хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж Миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юү? гэсэнд

12хүн

—Өнөөх эмэгтэй, надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд л би идсэн гэж хэлэв.

13ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд

—Чи юу хийчих нь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй

—Тэр могой, тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв. өсгийг чи няцална

гээд

18Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна.

Чи хээрийн өвс ногоог ч идэх болно.

19Чи газар шороондоо буцталаа

Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ.

Учир нь чамайг газар шорооноос авсан.

Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.

20Хүн эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон аж.

21ЭЗЭН Бурхан, Адам ба түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ.

22ЭЗЭН Бурхан

—Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслах вий гэжээ.

23ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулав.

24Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help