Шүүгчид 1 - Ариун Библи 2013(AB2013)

Канааныг бүрэн эзэлсэнгүй

1Иошуаг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНээс

—Канаанчуудын эсрэг довтолж, тэдэнтэй тулалдахад хэн бидний тэргүүнд явах вэ? гэж асуусанд

2ЭЗЭН

—Иуда явах болно. Харагтун, Би уг газрыг түүний гарт өгсөн хэмээн айлдав.

3Тэгэхэд Иуда өөрийн ах Симеонд

—Надад шавгаар ногдсон миний газар уруу канаанчуудтай тулалдахаар надтай цуг яваач. Тэгвэл танд ногдсон газар уруу би ч бас явна шүү гэхэд Симеон түүнтэй хамт явлаа.

4Иуда явсанд ЭЗЭН тэдний гарт канаанчууд болон перизчүүдийг өгөв. Тэд Безект арван мянган хүнийг хүйс тэмтэрлээ.

5Тэд Безект Адони-безекийг олж, түүний эсрэг тулалдан, канаанчууд болон перизчүүдийг ялав.

6Харин Адони-безек зугтсанд тэд араас нь нэхэж бариад, гар хөлийнх нь эрхий хуруунуудыг тастав.

7Адони-безек

—Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа.

8Дараа нь Иудагийн хөвгүүд Иерусалимын эсрэг дайтаж, түүнийг эзлэн аваад, илдээр цавчиж, галдан шатаав.

9Ингэсний дараа Иудагийн хөвгүүд уулархаг нутаг, Негев ба нам газраар нутаглаж байсан канаанчуудтай тулалдахаар уруудаж иржээ.

10Тэгээд Иуда Хебронд амьдардаг байсан канаанчуудын эсрэг дайрлаа. (Хеброныг урьд нь Кириат-арба гэж нэрлэдэг байв.) Тэд Шешаи, Ахиман, Талмаи нарыг цохив.

11Улмаар тэндээсээ тэд Дебирийн оршин суугчдын эсрэг довтлов. (Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.)

12Калеб

—Кириат-сеферийг дайран эзэлсэн хүнд би охин Ахсагаа эхнэр болгон өгнө гэв.

13Калебын дүү Кеназын хөвгүүн Отниел түүнийг эзэлсэн тул Калеб түүнд охин Ахсагаа эхнэр болгон өгөв.

14Тэгээд Ахсаг Отниел дээр ирэхэд тэр түүнийг эцгээсээ эдлэн газар гуйхыг ятгав. Түүнийг илжигнээсээ буухад Калеб

—Чи юу хүсээ вэ? гэж асуув.

15Тэр түүнд

—Надад ерөөлөө хайрлаач. Та надад Негевийн нутгийг өгсөн тул булгуудыг нь бас өгөөч гэв. Тийнхүү Калеб дээд, доод булгуудыг түүнд өгөв.

16Мосегийн хадам эцэг болох кен хүний удмынхан Иудагийн хөвгүүдтэй хамт Далдуу хотоос гаран явж, Арадын өмнө оршдог Иудагийн цөлд очиж, хүмүүстэй нь хамт амьдран суужээ.

17Иуда, ах Симеонтойгоо хамт явж, Зефатад амьдарч байгаа канаанчуудыг цохиж хотыг бүрмөсөн сүйрүүлээд, тэр хотод Хорма гэдэг нэр өгөв.

18Газ, Ашкелон, Екроныг тус тусынх нь харьяа нутгуудтай хамт Иуда эзлэн авлаа.

19ЭЗЭН Иудатай хамт байсан ба тэд уулархаг нутгийг эзлэн авав. Харин тал хөндийн хүмүүс төмөр тэрэгтэй байсан тул Иуда тэднийг хөөн зайлуулж чадсангүй.

20Тэгээд Мосегийн амласан ёсоор тэд Хеброныг Калебт өгсөнд тэрээр Анакийн гурван хөвгүүнийг тэндээс хөөж зайлуулав.

21Харин Бениамины хөвгүүд Иерусалимд оршин сууж байсан иебусчуудыг хөөгөөгүй учраас иебусчууд энэ өдрийг хүртэл Бениамины хөвгүүдийн хамт Иерусалимд амьдарч иржээ. нутгийн хязгаар нь Акраббимын өндөрлөг, Села ба түүнээс дээш үргэлжлэн байв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help