1Нэгэн цагт, Уз хэмээх нутагт Иов гэгч хүн байжээ. Тэрээр өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж, ёр муугаас хол явдаг нэгэн байв.
2Түүнд долоон хүү, гурван охин төржээ.
3Тэрээр долоон мянган хонь, гурван мянган тэмээ, буулганы таван зуун хос шар ба таван зуун эм илжиг, асар олон хамжлагатай тул дорнын бүх хүний дундаас тэрээр хамгийн агуу нь байжээ.
4Түүний хөвгүүд ээлж ээлжээрээ, нэг нэгнийдээ цугларан найрлахдаа эгч дүү гурвыгаа хамтдаа ууж, идэхээр урьдаг байв.
5Тэдний ээлжит найрын өдрүүд өндөрлөхөд Иов өглөө эртлэн босож, тэднийг дуудаж авчруулан ариусгаад, хүүхэд бүрийнхээ тоогоор шатаалт тахил өргөдөг байлаа. Учир нь Иов
—Миний хөвгүүд нүгэл үйлдэж, сэтгэлдээ Бурханыг хараасан байж магадгүй гэдэг байж. Үүнийгээ Иов үргэлж үйлддэг байв.
Иовын тухай хатгасан нь6Нэгэн өдөр тэнгэрлэг биес өөрсдийгөө ЭЗЭНий өмнө толилуулахаар ирэхэд тэдний дунд Сатан ч бас ирэв.
7ЭЗЭН, Сатанд
—Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан
—Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв.
8ЭЗЭН, Сатанд
—Миний боол Иовыг анзаарав уу? Өөлөх өөгүй, зөв шударга агаад Бурханаас эмээж ёр муугаас хол явдаг түүн шиг нь газар дэлхий дээр үгүй гэв.
9Тэгэхэд Сатан, ЭЗЭНд хариулан
—Иов шалтгаангүйгээр Бурханаас эмээдэг гэж үү? довтолж, тэднийг булаан авч бас зарц нарыг илдний ирээр хөнөөлөө. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.
16Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж
—Тэнгэрээс Бурханы гал бууж, хонин сүрэг бас зарц нарыг залгив. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.
17Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж
—Халдеичуудын гурван бүлэг дээрэмчид тэмээнүүдийг дээрэмдэн авч, зарц нарыг илдний ирээр алав. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.
18Дөнгөж үүнийг хэлж байтал өөр нэгэн ирж
—Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн дарс ууцгааж байтал,
19харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.
20Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан газар унаж мөргөхдөө:
21Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн,
Нүцгэнээрээ би тийшээ буцах болно.
Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул
ЭЗЭНий нэр алдаршиг гэв.
22Энэ бүхэнд Иов нүгэл үйлдсэнгүй, халагламаар юм Бурханд хийсэнгүй.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.