Марк 14 - Ариун Библи 2013(AB2013)

Есүсийг алах хуйвалдаан(Мт 26:1–5; Лк 22:1–2; Иох 11:45–53)

1Алгасал ба Исгээгүй талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв. зарж, ядууст өгч болох байсан шүү дээ гээд, тэд түүнийг зэмлэжээ.

6Харин Есүс

—Түүнийг орхи. Та нар юунд түүнд төвөг удна вэ? Энэ эмэгтэй Надад сайныг үйлдэв.

7Учир нь та нар үргэлж ядуустай цуг байна. Хэзээ хүссэн цагтаа та нар тэдэнд сайныг үйлдэж чадна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй. Аав аа! Танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэлээ.

37Есүс ирж, тэдний унтаж байхыг хараад Петрт

—Симон, чи унтаж байна уу? Ганц цаг ч сэргэг байж чадсангүй юу?

38Соригдохгүйн тулд сэргэг бай, залбир. Сүнс чухамдаа тэсэн ядаж байна, харин махбод дорой юм гэлээ.

39Есүс дахин явж, өмнөх үгээ хэлэн залбирав.

40Тэр дахин ирээд, нүд нь анилдсанаас унтсан тэднийг харав. Тэд Есүст юу гэж хариулахаа ч мэдсэнгүй.

41Есүс гурав дахь удаагаа ирж тэдэнд

—Та нар унтаж, амарсаар л байна уу? Одоо боллоо. Цаг нь ирлээ. Харагтун, Хүний Хүү нүгэлтнүүдийн гарт тушаагдаж байна.

42Бос, явцгаая. Харагтун, Намайг бариулагч айсуй гэлээ.

Урвалт ба Есүсийг баривчилсан нь(Мт 26:47–56; Лк 22:47–53; Иох 18:3–12)

43Түүнийг ийн ярьж байх зуур, арван хоёрын нэг Иудас ахлах тахилч нар, хуулийн багш нар болон ахлагчдын илгээсэн илд шийдэмтэй бөөн хүний хамт даруй хүрч ирэв.

44Түүнээс урвасан нэгэн тэдэнд

—Хэнийг би үнсэнэ, Тэр нь мөн. Түүнийг барьж, хамгаалалттай авч яв гэж дохио өгсөн байлаа.

45Иудас ирээд даруй Есүс уруу очиж «Рабби!» гээд Түүнийг үнсэв.

46Тэд Түүнийг гараараа зууран авч баривчлав.

47Гэтэл дэргэд нь зогсогсдын нэг нь илдээ сугалаад тэргүүн тахилчийн зарцыг цохиж, чихийг нь тас цавчжээ.

48Есүс тэдэнд

—Та нар Намайг дээрэмчин барихтай адил санан, илд шийдэмтэй ирээ юү?

49Сүмд өдөр бүр та нартай хамт байж, зааж байхад минь та нар Намайг бариагүй. Гэвч энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд юм гэв.

69Өнөөх зарц эмэгтэй түүнийг хараад, тэнд байгсдад дахин

—Энэ тэдний нэг байна гэжээ.

70Гэвч Петр үүнийг дахиад л үгүйсгэжээ. Тэгтэл удалгүй тэнд байгсад Петрт

—Чи гарцаагүй тэдний нэг мөн. Учир нь чи Галилынх юм байна гэлээ.

71Гэтэл тэр хараал тавин, тангараглаж

—Та нарын яриад байгаа энэ хүнийг би мэдэхгүй гэв.

72Тэр мөчид азарган тахиа хоёр дахь удаагаа донгодлоо. Тэгээд Петр

—Азарган тахиа хоёр удаа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэнэ гэж Есүсийн өөрт нь айлдаж байсныг саналаа. Тэр асгартал уйлав.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help