1Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай. гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ.
Бурхан бол гэрэл5Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.
6Бид Бурхантай нөхөрлөдөг гэж яриад, харанхуйд алхваас бид худал хэлдэг, үнэнийг үйлддэггүй ажээ.
7Харин Тэр Өөрөө гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нөхөрлөж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.
8Бид нүгэлгүй гэж хэлбэл өөрсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үнэн алга.
9Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.
10Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидэнд Түүний үг алга.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
