1Самуел 4 - Ариун Библи 2013(AB2013)

1Ийнхүү Самуелын үг Израиль даяар тархав.

ЭЗЭНий авдар булаагдав

Израиль филистчүүдтэй тулалдахаар гарч, Ебенезерийн дэргэд хуарагнан, харин филистчүүд Афект хуарагнан буув.

2Филистчүүд Израильтай учран тулалдахаар жагсаж ирсэн бөгөөд тулаан газар авахад Израиль филистчүүдэд цохигдон филистчүүд хээр талд тэдний цэргээс дөрвөн мянга орчим хүнийг алав.

3Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахмадууд

—ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө цохиулсан бэ? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэгвэл Тэр бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм гэж хэлжээ.

4Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ. гэж нэрлэв.

22Тэрээр

—Бурханы авдар булаагдсанаас болж алдар нь Израилиас салж одов гэжээ.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help