1Бүх дэлхий,
ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун!
2ЭЗЭНд баяртайгаар үйлчил!
Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн!
3ЭЗЭН болбоос Бурхан гэдгийг мэдтүгэй!
Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд
бид өөрсдөө бус аа.
Бид Түүний ард түмэн,
Түүний бэлчээрийн хонин сүрэг.
4Түүний үүд хаалгаар талархалтайгаар,
Түүний хашаанд магтаалтайгаар ор!
Түүнд талархал өргөж,
Түүний нэрийг магт.
5ЭЗЭН сайн сайхан бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх,
Түүний итгэмж нь үеийн үед билээ.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
