Дуулал 70 - Ариун Библи 2013(AB2013)

Дайснуудаас ангижрахын төлөө залбиралУдирдаачид: Давидаас санамж өргөлд.

1Бурхан, намайг аврахаар соёрхооч!

ЭЗЭН, надад туслахаар хурдлаач!

2Миний амийг эрэн хайгчид

Доромжлогдон ичгүүрт орог.

Намайг гайтахад баярлагчид

Эргэж, шившиг болог!

3Өөрт минь “Ха, ха!” хэмээгчид

Өөрсдийнхөө ичгүүрээс болж эргэж буцаг!

4Таныг эрэн хайгчид бүгд

Таны дотор баярлан баясаг.

Таны авралыг хайрлагсад

“Бурхан агуу” гэж мөнхөд хэлэг.

5Би харин зүдэрсэн, гачигдсан.

Бурхан, над дээр хурдан ирээч.

Та миний тусламж, Та миний аврагч билээ.

ЭЗЭН, бүү саатаач!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help