Дуулал 32 - Ариун Библи 2013(AB2013)

Уучлагдахуйн баяр хөөрДавидаас. Маскил.

1Ёс бус явдал нь уучлагдаж,

Нүглүүд нь далдлагдсан нэгэн

Юутай ерөөлтэй!

2Нүглийг нь ЭЗЭН үл тооцдог бөгөөд

Сүнсэндээ заль мэхгүй хүн ерөөлтэй еэ!

3Намайг дуугүй байх зуур

Өдөржингөө ёолсноос болж

Яс минь яйрчээ.

4Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж,

Шим шүүс минь зуны ганд хатсан буюу. Села

5Би нүглээ улайн

Танд хэлсэн бөгөөд

Хилэнцээ би нуугаагүй.

“Би ЭЗЭНд гэмт үйлдэлээ хүлээнэ” гэж би хэлсэн.

Тэгээд Та миний хилэнцийг уучилсан билээ. Села

6Тиймээс бишрэлтэн бүр

Таны олдох цагт

Танд залбираг.

Их ус үерлэхэд тэд түүнд мэдээж хүрэхгүй.

7Та миний хоргодох газар,

Та намайг зовлон шаналлаас хамгаалан

Та намайг авралын дуугаар хүрээлдэг. Села

8Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө

Нүд минь чамайг ширтэн чамд зөвлөнө.

9Ухаангүй адуу, луус шиг бүү бай.

Тэднийг хазаар ногтоор оосорлон барихгүй бол

Чамд ойртон үл ирэх буюу.

10Гэм буруутны зовлон шаналал их

ЭЗЭНд найдагч хүнийг

Хайр энэрэл хүрээлэх болой.

11Зөвт хүмүүс ээ, та нар

ЭЗЭН дотор баярлан баясагтун,

Зүрхээрээ чигч шударга бүгд ээ,

Та нар баярлан хашхирагтун!

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help