Дэд хууль 24 - Ариун Библи 2013(AB2013)

Гэрлэлт ба салалтын хууль

1Хэрэв хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдээд, түүнийг таалахаа болих аваас тэрээр цуцлалтын бичиг бичиж, гарт нь өгөөд, түүнийг гэрээсээ явуул. өгөх ёстой.

6Хэн ч гар тээрмийг эсвэл тээрмийн бул чулууг барьцаанд бүү ав. Энэ нь хүний амийг барьцаалсан хэрэг болно.

7Хэрэв хэн нэг нь ах дүү Израилийн хөвгүүдээс хүн хулгайлж, түүнийгээ боолчилсон юмуу худалдсан нь мэдэгдвэл хулгайчийг ал. Та нар дотроосоо ёрын мууг ийнхүү зайлуул.

8Чи арьсны халдварт өвчнөөс болгоомжил. Тахилч левичүүдийн та нарт заах бүгдийн дагуу хичээнгүйлэн хий. Миний тэдэнд тушаасанчлан та нар анхааралтай үйлд.

10Чи хөршдөө ямар нэгэн юм зээлдүүлэхдээ барьцаа авахаар гэрт нь бүү ор.

17Чи ирмэл хүн юмуу өнчин хүмүүс дээр шударга шүүлтийг бүү гажуудуул. Бэлэвсэн эмэгтэйн хувцсыг барьцаанд бүү ав.Гэт 23:9; Лев 19:33–34; Дх 27:19

18Чи Египетэд боол байснаа, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс гаргаж авсныг санаж яв. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна.

19Чи талбайдаа тариагаа хадаж байхдаа талбайд нэг юүжийг мартсан бол түүнийгээ авахаар бүү буц. Түүнийгээ ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдээ. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний гараараа хийсэн бүхнийг ерөөнө.Лев 19:9–10, 23:22

20Чи чидун жимсний модоо түншсэний дараа түүний мөчрийг дахин бүү ажигла. Үлдсэн жимсийг ирмэл хүмүүс, өнчид, бэлэвсэнд үлдээ.

21Чи усан үзмийн цэцэрлэгээс усан үзмээ хураагаад, үлдсэнийг нь дахин бүү түү. Тэр нь ирмэл хүмүүс, өнчин, бэлэвсэнд үлдэнэ.

22Чи Египет нутагт боол байснаа сана. Тиймээс үүнийг хийхийг би чамд тушааж байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help