1ЭЗЭНий өмнө дөхөж очоод үхсэн Аароны хоёр хүүгийн үхлийн дараа ЭЗЭН, Мосетэй ярив.
2ЭЗЭН, Мосед айлдахдаа
—Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм. ногдох болой.
9ЭЗЭНд ногдох шавга таарсан ухныг Аарон авчран нүглийн тахил болгон тахиг.
10Харин Азазелд ногдох шавга таарсан ухнаар эвлэрүүлэл хийхийн тулд ЭЗЭНий өмнө амьдаар нь авчирах бөгөөд үүнийг зэлүүд тал уруу Азазелд явуулах юм.
11Аарон өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг авчирч, өөртөө болон гэрийнхэндээ эвлэрүүллийг хийг. Тэр өөрт нь зориулсан нүглийн тахилын бухыг нядална.
12Тэрээр ЭЗЭНий өмнөх тахилын ширээн дээрээс галтай нүүрсээр дүүрэн бойпор, хоёр атгаараа дүүрэн нунтагласан анхилуун утлагат тахилаас авч, хөшигний дотор авчирна.
13Тэрээр ЭЗЭНий өмнө уг утлагат тахилыг гал дээр хийж, утлагат тахилын утаа гэрчлэлийн дээрх эвлэрүүлгийн тагийг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ.
14Тэрээр бухын цуснаас авч, хуруугаараа эвлэрүүлгийн тагны зүүн тал уруу цацаж бас эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цусыг хуруугаараа долоон удаа сүрчиг.
15Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүлгийн таган дээр мөн эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цацаг. хийв.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
