1Дараа нь Иов, ЭЗЭНд хариулан
2—Та бүхнийг үйлдэж чаддаг,
Зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ.
3“Мэдлэггүйгээр зорилго зөвлөгөөг хаадаг
Би хэн юм бэ?”
Миний хувьд үл мэдэх
Дэндүү гайхалтай, ойлгоогүй зүйлээ би ярьж дээ,
4Та сонсооч, би ярья.
Танаас асууя би, надад мэдүүлээч.
5Таны тухай чихээрээ сонсож л байлаа, би.
Тэгтэл одоо нүд минь Таныг харж байна.
6Харин би хэлснээсээ буцаж байна.
Үнс шороон дунд гэмшье гэв.
Иовын нөхөд зэм хүртэв7ЭЗЭН эдгээр үгийг Иовд айлдсаны дараа, ЭЗЭН теман хүн Елифазд
—Та нар Миний тухай зарц Иов шиг минь зөвийг яриагүй тул Миний уур хилэн чиний эсрэг ба хоёр найзын чинь эсрэг дүрэлзэж байна.
8Иймээс долоон бух, долоон хуцыг авч, Миний зарц Иов уруу очиж, өөрсдийнхөө төлөө шатаалт тахил өргө. Зарц Иов минь та нарын төлөө залбирч, та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна. Учир нь та нар Миний зарц Иов шиг Миний тухай зөвийг яриагүй.
9Ингээд теман хүн Елифаз, шух хүн Билдад болон наамат хүн Зофар нар явж, ЭЗЭНий тэдэнд айлдсаны дагуу хийсэн билээ. ЭЗЭН ч Иовыг хүлээн авчээ.
Иовын бүх зүйл дахин сэргэв10Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээн өгч, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.
15Бүх нутаг даяар Иовын охид шиг үзэсгэлэнтэй эмэгтэй нэг ч олдоогүй ажээ. Эцэг нь тэдэнд ах нарынх нь адилаар өв өгчээ.
16Дараа нь Иов зуун дөчин жил амьдарч, хөвгүүд, ач гуч буюу дөрвөн үеэ үзжээ.
17Иов өндөр насалж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
