1Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь
2“ЭЗЭНий өргөөний хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй.
3Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно.
4«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.
5Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хэн хүн ба хөршийнх нь хооронд шударга ёсыг үнэхээр хэрэгжүүлбэл,
6та нар ирмэл хүмүүсийг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу буюу сүйрэл уруугаа явахгүй бол
7та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана.
8Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна.
9Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад,
10дараа нь ирж, нэрээр минь нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлийг хийхийн тулд “Бид аврагдсан билээ!” гэж хэлэх нь үү?
11Нэрээр минь нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. сонгосон. Тийш одоо очиж, Миний ард түмэн Израилийн муу муухай явдлаас болж түүнд юу хийснийг минь хар.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.
