Иов 4 - Ариун Библи 2013(AB2013)

Елифазын үг: Иов нүгэл үйлджээ(4:1—14:22)

1Дараа нь теман хүн Елифаз хариулан:

2—Хэрэв хүн чамд үг хэлэхээр зоригловол,

Тэвчээр чинь алдагдах уу?

Хэн гэвч амаа

хамхиж чадах билээ?

3Харагтун, олон хүнийг сургамжлан

Сульдсан гарыг тэнхрүүлсэн нь чи билээ.

4Ганхагсдыг зогсоход нь

Сөхрөгсдийг хүчирхэг болоход нь

Чиний үг тусалсан билээ.

5Чамд одоо эдгээр нь ирэхэд

Чи тэвчээргүй байна.

Чамд эдгээр нь хүрэхэд

Чи хиртхийжээ.

6Итгэл чинь Бурханаас эмээхүй,

Найдвар чинь чиний гэмгүй замууд бус уу?

7Санатугай, гэмгүй атлаа мөхсөн хэн байна?

Зөв шударга атлаа сөнөсөн нь хаана байна?

8Харснаар минь бол,

Ёсон бусыг газар мэт хагалж, тариалагсад

зовлон зүдүүрийг ургац мэт хурааж авдаг.

9Тэд Бурханы амьсгалаар мөхөж,

Тэд Түүний уур хилэнгийн цохилтод идэгддэг юм.

10Арслангийн архираан,

Эрслэнгийнх нь дуу,

Идэрчүүдийнх нь шүд бүгд хугарчээ.

11Идэшгүй болсон арслан үхэж,

Эрслэнгийнх нь зулзаганууд таран бутарчээ.

12Над уруу нэгэн үг гэтэж ирэв.

Чих минь үүний шивнээг сонордов.

13Хүмүүнийг гүн нойронд автах үед

Шөнийн үзэгдлүүдээс

хоромхон бодлууд ирэв

14Айдас чичрэл над дээр ирж,

Бүх ясыг минь доргиов.

15Тэгээд нүүрэн дээгүүр минь сүнс өнгөрсөнд,

Биеийн минь үс арзайн босов.

16Эс хөдлөвч төрхийг нь би

Ялгаж эс танив.

Нэгэн дүрс нүдний минь өмнө байв.

Чимээ ч алга атал

Нэгэн дуун надад сонсогдлоо.

17“Бурханы өмнө хүмүүн зөвт байж чадах уу?

Бүтээгчийнхээ өмнө хүн гэгч цэвэр байж чадах уу?

18Зарц нартаа Тэрээр итгэдэггүй,

Тэнгэрэлч нарынхаа ч эсрэг

Тэрээр алдаа юуг нь тулгадаг атал

19Шавар сууцанд амьдардаг,

Суурь үндэс нь шороо тоосонд байдаг,

Хивэн эрвээхэй адил бяцлагддаг хүмүүст

Тэр яаж найдах юм!

20Өглөөнөөс үдшийн зуурт л бяцлагддаг билээ, тэд

Хүндэтгэл ч үгүйгээр мөнхөд мөхдөг билээ, тэд.

21Майхнуудынх нь оосор тэдний дотор тасран унаж,

Мэргэн ухаанаас ангид үхдэг юм, тэд!”

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help