Соломоны дуун 6 - Ариун Библи 2013(AB2013)

1Бүсгүйчүүлийн дундаас

бүр сайхан минь ээ

Янаг чинь хаашаа одоо вэ?

Ямар замаар ороо вэ?

Явж хамтдаа эрэх үү дээ.

2—Үнэн хайр минь

цэцэрлэгрүүгээ

Үнэрт цэцэгсийн

мандалруугаа

Цэцэрлэгт сүргээ бэлчээрлүүлж

Цэцэгс сарааныг

түүхээр орсон.

3Хайрт минь минийх

Харин би түүнийх

Сараануудын дундуур

сүргээ тэр бэлчээнэм.

Сүйт бүсгүйн хосгүй үзэсгэлэн

4—Амраг минь Тирзатай

адилхан чи жавхаатай

Иерусалимын ижил ээнэгшмээр

Тугт цэрэг мэт

тун ч сүрдмээр

5Надаас харцаа холдуулаач

Намайг тэр чинь

балмагдуулж байна

Гилеадаас уруудах

ямаан сүргийг

Үс чинь эрхгүй

санагдуулж байна

6Хяргуулаад сая

угаалгаас гарсан

хонин сүрэг мэт шүдтэй

Эдний дунд

хурга хаясан нь үгүй

Ихрийг бүгд тээсэн гэлтэй

7Хацар шанаа нь

гивлүүр цаанаа

Анар жимсний зүсэм аятай.

8Жарын жаран хатан,

наян татвар эм

Үй олон шивэгчин байгаа ч

9Тагтаахан минь,

өөгүйхэн минь ганцхан

Төрсөн эхийнхээ

энхэрхэн минь

Төрүүлсэн тэрнийхээ

цэвэрхэн минь

Түүнийг үзээд шивэгчингүүд

жаргалтайгаар нь дуудна

Татвар эмс, хатад түүнийг

тал өгөн магтана.

10Үүрийн туяа шиг үзэгдэх

Саран адил тунгалаг

наран ижил өнгөлөг

Тугт цэрэг мэт сүрдэм

тун ч сайхан нь хэн юм?

11Хөндийн ногоо

дэлгэрэхийг харж

Усан үзэм цэцэглэж үү

Анарын мод нахиалж уу үзэхээр

Самрын цэцэрлэгт

орж явчихав, би.

12Сэтгэл бодол минь намайг

Сэхээ өгөлгүй хөтөлж

Сэнтийтний тэргэнд суулгавай.

13Буцаад ир, Шулаамын охин, буцаад ир

Буцаад ир, бид чамайг харцгаая, буцаад ир.

—Хоёр хуарангийн өмнөх

бүжиг үзэх лугаа

Та нар юунд Шулаамын охиныг ширтнэм бэ?

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help