1Тэгвэл иудей хүний давуу тал эсвэл хозлолын ашиг нь юу вэ?
2Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ.
3Зарим нь итгэмжгүй бол яах вэ? Тэдний итгэмжгүй нь Бурханы итгэмжийг хүчингүй болгох уу?
4Тийм биш ээ. Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн. Энэ нь
«Та үгсээрээ зөвтгөгдөж
Та шүүгдэхдээ ялна»
гэж бичигджээ. Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм.
10Энэ нь ингэж бичигджээ.
«Зөвт хүн алга, ганц ч алга.
11Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга.
12Бүгд гажиж,
цөмөөрөө хэрэггүй болжээ.
Сайныг үйлддэг нь алга.
Бүр ганц ч алга»
13«Тэдний хоолой нь
онгорхой булш юм.
Тэд хэлээрээ зусарддаг»
«Тэдний уруул дор
могойн хор байдаг».
14«Тэдний аманд хараал болон
гашуун үг дүүрэн аж».
15«Тэдний хөл
цус урсгахдаа түргэн,
16Тэдний замд сүйрэл
ба гай гамшиг бий.
17Тэд амар амгалангийн замыг эс мэднэ»
18«Бурханаас эмээхүй нь
Тэдний нүдэнд үгүй»
19Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно.
20Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм.Итгэлээр зөвтгөгдөнө
21Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм.
22Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй. итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав.
26Энэ нь эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэх мөн Есүст итгэгчийг зөвтгөхийн тулд билээ.
27Тэгвэл сайрхал хаана байна? Хаана ч үгүй. Ямар хуулиар зөвтгөгдөх вэ? Үйлсийн хуулиар уу? Үгүй, харин итгэлийн хуулиар юм.
28Хүн хуулийн үйлсээр бус харин итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг.
29Бурхан зөвхөн иудейчүүдийнх гэж үү? Тэр мөн харийнхных бус уу? Тийм ээ, Тэр бас харийнхных мөн.
30Яагаад гэвэл Бурхан цорын ганц тул хозлуулсныг нь ч итгэлээр, хозлуулаагүйг нь ч итгэлээр зөвтгөнө.Дх 6:4; Гал 3:20
31Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодог уу? Огт үгүй! Харин ч, бид хуулийг бататгадаг.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.