Филиппой 1 - Ариун Библи 2013(AB2013)

Мэндчилгээ

1Христ Есүсийн боол Паул Тимот нараас эмээлгүй ярих улам илүү зоригтой байна.

15Зарим нь үнэндээ атаархал, өрсөлдөөнөөс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаас тунхагладаг билээ.

16Сайнмэдээг хамгаалуулахаар намайг томилсныг тэд мэдээд Христийг хайраар тунхагладаг.

17Нөгөө нь чин сэтгэлээсээ бус өрсөлдөх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг шаналгана гэж бодож байна.

18Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээс ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мөн баярлах ч болно.

19Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар суллагдах болно гэдгээ би мэддэг.

20Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ өргөмжлөгдөх болно.

21Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.

22Хэрэв би махбоддоо амьдрах аваас ажил минь үр жимстэй болох бөгөөд алийг нь сонгохоо би мэдэхгүй.

23Би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Энэ нь хол дээр юм.

24Гэвч махбодоор үлдэх нь та нарын төлөө илүү чухал юм.

25Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвшил болон баяр хөөрийн төлөө та бүгдтэй хамт байхаа мэдэж, үүндээ итгэлтэй байна.

26Би та нарт эргэж очсоноор надаас болж сайрхал чинь Христ Есүсийн дотор бялхах болно.

27Христийн сайнмэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож

28мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй байгааг чинь би сонсоно. Энэ нь тэдэнд сүйрлийн тэмдэг, харин та нарт Бурханаас ирдэг авралын тэмдэг юм.

29Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ.

30Ингэхдээ та нар надаас харсан болон эдүгээ надад буй гэж сонсож байгаатай адил тэмцэлтэй байна.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help