2Самуел 6 - Ариун Библи 2013(AB2013)

Бурханы авдрыг Иерусалимд авчрав(1Шс 13:1–14; 15:25—16:6,43)

1Давид Израилийн гучин мянган шилдэг эрийг бүгдийг нь дахин цуглууллаа.

2Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу явав.

6Харин тэд Наконы үтрэмд ирэх үед үхэр нь бүдэрсэн тул Узза гар сунган Бурханы авдарт хүрч, үүнийг түшив.

7Тэрээр авдарт гар хүрсэн тул ЭЗЭНий уур хилэн Уззагийн эсрэг шатаж, түүнийг Бурхан тэр газарт цохисонд тэрээр Бурханы авдрын дэргэд үхэв.

8ЭЗЭН, Уззаг ийнхүү дайрсан тул Давид огшжээ. Тиймээс тэр газрыг Перез-узза гэж өнөөг хүртэл нэрлэжээ.

9Тэр өдөр Давид, ЭЗЭНээс эмээж

—Би яаж ЭЗЭНий авдрыг өөртөө авчирч болох билээ дээ! гэв.

10Давид ЭЗЭНий авдрыг Давидын хот уруу өөртөө авчрахыг хүссэнгүй. Харин түүнийг гит хүн Обед-Едомын гэрт аваачив.

11Ийнхүү ЭЗЭНий авдар гит хүн Обед-едомын гэрт гурван сар байжээ. ЭЗЭН, Обед-Едомыг болон хамаг гэрийнхнийг нь ерөөв.

12Давид хаанд

—Бурханы авдрын төлөө ЭЗЭН, Обед-Едомын гэр болон түүнд харьяалагддаг хамаг юмыг ерөөсөн гэж мэдэгдлээ. Тиймээс Давид явж, Бурханы авдрыг Обед-Едомын гэрээс Давидын хотод баяр хөөртэйгөөр авч ирэв.

13ЭЗЭНий авдрыг дамжлагч хүмүүс зургаан алхам яваад байхад Давид үхэр ба тарган тугалаар тахил өргөв.

14Давид, ЭЗЭНий өмнө хамаг чадлаараа бүжиглэв. Давид маалинган ефод бүсэлсэн байлаа.

15Ийнхүү Давид болон Израилийн хамаг гэр уухайлан эвэр бүрээ хүнгэнүүлсээр ЭЗЭНий авдрыг авч иржээ.

16ЭЗЭНий авдар Давидын хотод орж ирэх үед Саулын охин Михал цонхоор харж, Давид хааныг ЭЗЭНий өмнө цовхчин бүжиглэхийг хараад зүрх сэтгэлдээ түүнийг басамжлав.

17Ингээд тэд ЭЗЭНий авдрыг дотогш авчран Давидын зориулан босгосон майхны голд байранд нь заллаа. Давид ЭЗЭНий өмнө шатаалт тахил болон эвийн тахилуудыг өргөв.

18Давид шатаалт тахил болон эвийн тахилыг өргөж дуусаад түг түмдийн ЭЗЭНий нэрээр ард олныг ерөөв.

19Цаашлаад тэр хамаг ард олон, эрэгтэй ба эмэгтэй гэлтгүй Израилийн бүх олон түмэнд хишиг хүртээн хүн бүрд нэг талх, хэсэг мах, үзэмтэй боов өгөв. Дараа нь хамаг ард олон гэр гэртээ харилаа. нүдэнд дорд харагдсан ч, харин чиний ярьсан тэр шивэгчингүүдэд хүндлэгдэх болно гэв.

23Саулын охин Михал насан эцэс болтлоо үр хүүхэдгүй байв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help