Лук 1 - Ариун Библи 2013(AB2013)

Теофилд

1Бидний дунд биелсэн үйл явдлуудын тухай хүүрнэлийг олон хүн эмхтгэхийг хичээсэн билээ.

2Анхнаас нь нүдээр гэрчлэгчид хийгээд үгийн үйлчлэгч бологсдоос бидэнд уламжилсны адил

3би ч энэ бүгдийг эхнээс нь нягтлан судалсан тул танд дэс дараалан бичиж өгөх нь зүйтэй юм, эрхэм хүндэт Теофил минь!

4Таны заалгасан зүйлсийг бат үнэн гэдгийг үүгээр та мэдэх болно.

Баптисч Иоханы мэндлэхийг зөгнөв

5Иудейн хаан Херодын өдрүүдэд Абиагийн бүлгийн Захариа нэртэй нэгэн тахилч байжээ. Түүний эхнэр ч бас Аароны охидоос гаралтай бөгөөд түүнийг Елизабет гэдэг байв.

—Сэтгэл минь

Эзэнийг дээдэлнэм,

47Сүнс минь ч

Аврагч Бурхандаа баяслаа.

48Учир нь Тэрээр шивэгчнийхээ

Дарууг олж харсан билээ.

Харагтун, энэ цагаас хойш намайг

Ерөөгдөгч гэж бүх үеийнхэн тооцно.

49Учир нь Хүчит Нэгэн нь миний төлөө

Агуу үйлсийг хийсэн билээ.

Түүний нэр ариун билээ.

50Өршөөл нь Түүнээс эмээгчдэд

Үеэс үед байх болно.

51Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж,

Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг

Тэр тараасан билээ.

52Удирдагчдыг сэнтийнээс нь буулган

Даруу байгсдыг Тэр өргөмжлөв.

53Өлссөн хүмүүсийг сайнаар бялхуулж,

Баячуудыг гар хоосон буцаав.

54Өөрийнхөө зарц Израильд

Өршөөлөө бодож Тэр туслав.

55Бидний эцэг өвгөдөд

Абрахамд болон үр удамд нь

Өнө айлдсанчлан үйлдсэн билээ.

56Мариа, Елизабетын хамт гурван сар орчим байгаад, гэртээ буцлаа.

Баптисч Иохан мэндлэв

57Елизабетын төрөх цаг нь болж, хүү төрүүлэв.

58Эзэн түүнд өршөөлөө агуу ихээр үзүүлснийг хөршүүд нь болон садан төрлүүд нь дуулаад хамтдаа баярлаж байлаа.

59Ингээд найм дахь өдөр нь тэд хүүхдийг хозлохоор ирээд, хүүг эцгийнх нь нэрээр Захариа гэж нэрлэх гэхэд нь

Чи замыг нь бэлдэхээр

Эзэний өмнө явж,

77Нүглийнх нь уучлалаар

авралын мэдлэгийг

Ард түмэндээ өгөхийн тулд юм.

78Ийн Бурханы маань

нигүүлсэнгүй өршөөлөөр

Дорнын гэгээ дээрээс

бидэнд айлчлан ирэх нь

79Харанхуй хийгээд үхлийн сүүдэрт

суугсдын дээр гийж,

Хөлийг маань амар тайвны замд

чиглүүлэхийн тулд юм

гэсэн хэмээв.

80Хүүхэд өсөж, сүнсээр хүчирхэг болсон бөгөөд Израилийн өмнө гарч ирэх өдрөө хүртэл цөлд амьдрав.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help