1Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул, дүү Тимот нараас нь аварсан, аврах ч болно. Тэр биднийг аврах ч болно гэдэгт бид Түүнд найддаг.
11Ийнхүү гуйлтаараа та нар бидэнд туслан, олон хүний залбирлаар бэлэг нь соёрхогдсоноор бидний өмнөөс талархал өргөгдөнө.
Паулын айлчлал хойшилсон нь12Тэгээд ч бид энэ хорвоод, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун чанар хийгээд чин сэтгэл дотор, махбодын мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэлд байв. Энэ нь бидний мөс чанарын гэрчлэл буюу сайрхал маань байж болох юм.
13Та нарын уншиж, мэддэгээс өөр юмыг бид та нарт бичдэггүй. Та нар эцэс болтол бүрэн мэднэ гэдэгт би найдахдаа
14та нар биднийг зарим талаар мэдсэн шиг Эзэн Есүсийн тэр өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно хэмээснийх билээ.
15Энэхүү итгэлээр би эхлээд та нар дээр очихыг хүссэн нь та нар давхар нигүүлслийг аваасай гэснийх юм.
16Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нараар үдүүлэх гэсэн юм.Үйл 19:21
17Иймд би үүнийг төлөвлөхдөө гоомой хандсан гэж үү? Эсвэл би юм төлөвлөхдөө махбодынхоо дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор “За, за”, “Үгүй, үгүй” гэдэг гэж үү?
18Харин Бурхан итгэмжтэйн адил бидний үг та нарт “За ба үгүй” байсангүй.
19Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силуан, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь “За ба үгүй” байсангүй. Харин Түүний дотор “За” байдаг.Үйл 18:5
20Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор “За” ажээ. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан “Амен” гэдэг.
21Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон нь Бурхан мөн.
22Тэр биднийг бас тамгалсан ба зүрхэнд маань Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.
23Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.
24Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь төлөө хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ зогсдог.
Who We AreWhat We EelieveWhat We Do
2025 by iamachristian.org,Inc All rights reserved.