Иов 7 - Ариун Библи 2013(AB2013)

Иов: Зовлон минь дуусашгүй

1Газар дэлхий дээр хүн

хүнд үүрэгт хүчлэгдэж,

Өдрүүд нь ч хөлсний хүний өдрүүд шиг бус уу?

2Сүүдрийг хүсэмжлэх боол мэт

Хөлсөө хүлээдэг хөлсний хүн мэт

3Тиймээс хуурмаг хоосон сарууд надад ногдож

Зовлонт шөнүүд надад ногджээ.

4“Хэзээ сэрж босох бол?” гэж

Хэвтэхдээ би бодовч

Урт шөнийн туршид

Үүр цайтал би эргэж хөрвөнө.

5Бие махбод минь өт ба тоосоор хучигдаад

Арьс минь эвэршиж хагарнам.

6Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч,

Найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.

7Амьдрал минь нэгэн амьсгал гэдгийг санаач.

Нүд минь дахин сайныг үзэхгүй.

8Намайг харсан нүдэнд би өртөхгүй.

Над дээр Та хараагаа тогтооход

Би нэгэнт одно.

9Замхран оддог үүл адил

Үхэгсдийн орон уруу явагсад тэндээсээ гардаггүй.

10Тэд гэр орондоо дахин эргэж ирэхгүй бөгөөд

Тэдний оромж нь ч тэднийг мэдэхгүй болно.

11Иймээс би амаа хамхихгүй.

Сүнснийхээ шаналалд би ярьж,

Сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.

12Танаар мануулдаг тэнгис

эсвэл тэнгисийн луу юм уу, би?

13Хэрэв би

“Ор минь намайг тайвшруулна,

Хэвтэр минь миний гомдлолыг тайлах болно” гэсэн ч

14Та зүүдүүдээр намайг мохоож,

Үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг.

15Иймд энэ биеэс илүүгээр

Боомилогдол, үхлийг илүүд үздэг.

16Би өнгөрөн одож байна.

Би мөнх амьдрахгүй.

Миний өдрүүд амьсгал учир

Ганцааранг минь орхиоч.

17Хүн гэгч нь юу болоод

Та тэдэнд ихийг хийж

Та тэдэнд санаа тавина вэ?

18Та өглөө бүр юунд түүнийг шалгаж,

Агшин бүрд түүнийг сорино вэ?

19Хоромхон зуур надаас Та

Харцаа салгахгүй юм уу?

Шүлсээ залгих төдийхөнд

Ганцааранг минь орхихгүй юм уу?

20Хэрэв би нүгэл үйлдсэн бол

Юуг Танд би үйлдээ вэ?

хүмүүний Харгалзагч аа!

Юунд Та намайг Өөрийнхөө бай болгоо вэ?

Яагаад би Танд дарамт болоо вэ?

21Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж,

Хилэнцийг минь эс зайлуулна вэ?

Одоо би шороонд хэвтэх болно.

Та намайг хайвч би байхгүй байна гэв.

Blog
About Us
Message
Site Map

Who We AreWhat We EelieveWhat We Do

Terms of UsePrivacy Notice

2025 by iamachristian.org,Inc All rights reserved.

Home
Gospel
Question
Blog
Help